Нью Орлеанс дахь шоронгоос аюултай 10 хоригдол ОРГОЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 17

 

Орон нутгийн цагаар 2025 оны 5-р сарын 16-нд Нью Орлеанс хотын Orleans Justice Center хэмээх шоронгоос 10 хоригдол оргожээ. Тэд шоронгийн ханыг эвдэн гарч зугтахаасаа өмнө цагдаа нарт доромжилсон утга бүхий бичвэр ханан дээр бичиж үлдээжээ. 

Тэд ханан дээр "Амархан байлаа, биднийг барих гээд үз л дээ" гэх зэрэг тохуурхсан өнгө аяс бүхий үгс бичиж үлдээсэн байх аж. 

Хоригдлууд угаалгын өрөөнд байрлах жижиг хэсгээр гарсан бөгөөд эдгээр хоригдлуудын нэг болох Кендалл Майлс нь Нью Орлеанс хотын French Quarter хэсгээс баривчлагдсан байна. Бусад 9 хоригдлыг үргэлжлүүлэн эрэн сурвалжилж байна. 

Оргосон этгээдүүд тун аюултай гэмт хэрэгтнүүд бөгөөд хүний аминд хүрсэн, хүн хулгайлсан, зэвсэгт дээрэм хийсэн зэрэг хэргүүдээр тус шоронд хоригдож байжээ.

Гэмт этгээдүүдэд шоронгийн гадна хэсгээс тусалсан байж болзошгүй ул мөр илэрчээ. Тэдний гарсан хэсгийг зөвхөн гадна талаас нь л онгойлгох боломжтой бөгөөд шоронг бүхэлд нь битүүмжлээд байгаа аж.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.4) 2025 оны 05 сарын 19

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
З(103.57.95.45) 2025 оны 05 сарын 18

Дандаа үхэж бсан харууд

0  |  0
Close menu