Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль эх орондоо үндсэлэлгүйгээр онц байдал зарлаж, энэ оны дөрөвдүгээр сард түүнийг суудлаас нь огцруулсан билээ. Үүний улмаас Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль товлогдоод байгаа бөгөөд санал хураалт ирэх зургаадугаар сарын 3-нд зохион байгуулагдана.
Сонгууль ойртож буйтай холбогдуулан сонгуулийн уур амьсгал улам бүр эрчимжиж, санал асуулгаар гурван нэр дэвшигч сонгогчдын дунд рейтинг өндөртэй байна.
Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён санал асуулгаар тэргүүлж байгаа ч сонгуулийн хууль зөрчсөн гэх үндэслэлээр шүүхэд дуудагдаад байгаа аж. Хоёрдугаарт Ард Түмний хүч намаас нэр дэвшигч Ким Мүн Сү бичигдэж байгаа бөгөөд санал асуулгаар 13.4 хувийн дэмжлэг авчээ.
Жагсаалтын гуравдугаарт И Жүн Сог нэр дэвшигч бичигджээ. Сөрөг хүчин болж уг сонгуульд нэр дэвшиж байгаа тэрээр олны анхаарлыг багагүй татаж байгаа аж.
Иргэд сонгуулийн үйл явцад идэвхтэй оролцож, нэр дэвшигчдийн бодлого, сонгуулийн амлалтуудыг сайтар судлан, сонгууль ил тод, шударга явагдах тал дээр ихээхэн ач холбогдол өгч байна.
Сэтгэгдэл ( 1 )
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch