Дэлхийд алдаршсан тамирчдын ээжүүд үргэлж олны нүднээс далд, зөв үнэлэгдэхгүй үлддэг. Гэвч тэдний хүүхдийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хийсэн золиослол хэмжээлшгүй их.
Жишээлбэл, Адриен Рабьогийн ээж Вэроник хүүгээ дөнгөж 13 настай байхад өөрийн ажил амьдралаа орхиж, хөлбөмбөгийн мөрөөдлийг нь дэмжихээр шийдсэн. Тэрээр хүүгээ Европын шилдэг клубуудын сорилд авч явж, өнөөдөр хүртэл түүний агентын үүргийг гүйцэтгэсээр байна.
Лионель Мессигийн ээж шөнийн цагаар үйлдвэрийн шал цэвэрлэж, хүүгийнхээ өсөлтийн дааврын эмчилгээнд зориулан нэг ч песог дэмий үрэлгүй хуримтлуулдаг байв. Түүний сэтгэл, хичээл зүтгэлийн үр дүнд бие бялдрын сул хөгжилтэй байсан хүү дэлхийн хамгийн агуу тамирчдын нэг болж, 8 удаагийн “Golden Globe”-ийн эзэн болсон юм.
Эхийн баярыг тохиолдуулан 1xBet Монгол дэлхийн агуу тамирчдын ард зогссон гайхамшигтай эмэгтэйчүүдийн сэтгэл хөдөлгөм түүхүүдийг хүргэж байна.
Кристиано Роналду өнөөдөр дэлхийн спортын бэлгэ тэмдэг болсон. Тэр зөвхөн YouTube суваг нээхээ зарласнаар хэдхэн цагийн дотор сая сая дагагчтай болж чаддаг. Гэхдээ энэ бүх амжилтын ард нэгэн хатуу чанга эмэгтэй түүний ээж Мариа Долорес Авейро бий.
Роналду ядуу буурай айлд өссөн. Эцэг нь архинд донтох өвчтэй, харин эх нь энгийн тогоочоор амьдралаа залгуулдаг байв. Хүү гуравхан настайдаа бөмбөг сонирхож эхлэхэд Авейро эх хүүгээ нутгийн жижиг клубт бүртгүүлсэн ч гэр бүл түүний мөрөөдлийг даах чадалтай эсэхдээ эргэлзэж байсан.
Хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг унтраахгүйн тулд тэр илүү цагаар ажиллаж, бүхнийг золиосолсон. Хүүгийнхээ авьяаст итгэсэн энэ эмэгтэй эцэст нь түүхэнд нэрээ сийлсэн, таван удаагийн ‘Golden Globe”-ийн эзнийг өсгөжээ.
Өнөөдөр Роналдугийн хүү Португалийн залуучуудын шигшээ багт тоглож эхэлсэн бөгөөд талбайн хажууд хүүгээ дэмжиж зогсох хүн нь мөн л Авейро байлаа. Тэр зөвхөн амтат катаплана хоол хийж чаддаг төдийгүй жинхэнэ аварга төрүүлэх нууц жорыг мэддэг нэгэн аж.
Асуудалтай хүүхдийг 23 удаагийн Олимпийн аварга болгосон нь
Майкл Фелпсийн дүнгийн хуудас дандаа муу байсан. Хэт их эрч хүчтэй зан нь хичээлд төвлөрөхөд нь саад болж, эмч нар эцэст нь түүнд Анхаарал дутмагшлын эмгэг (ADD) гэж онош тавьсан. Гэвч түүний ээж Дэбби Пелпс энэ оношийг саад бэрхшээл бус сорилт гэж харжээ.
Сургуулийн захиргаанд ажилладаг байсан Дэбби хүүгээ спортод чиглүүлэхээр шийдэж, усанд сэлэлтийн дугуйланд бүртгүүлсэн.
10 нас хүрэхэд Фелпс тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд анхны хобби нь амьдралын хэв маяг болж хувирсан. Тэр өдөр алгасалгүй өдөр бүр бэлтгэл хийж, амралтын өдөр, баяраар ч усанд ордог байв. 2000 онд тэр АНУ-ын Олимпийн шигшээд багтсан хамгийн залуу тамирчин болсон бол дараа жил нь 200 метрийн эрвээхэйт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.
Ингэж түүний олимпийн алдар цуутай, рекордоор дүүрэн карьер эхэлсэн бөгөөд энэ бүхний суурь нь ээжийнх нь зөн совин, итгэл үнэмшил байсан юм.
NBA-ийн хоёр удаагийн аварга, гурван удаагийн олимпийн алтан медальт Кевин Дюрантыг зөвхөн гайхалтай тоглолтуудынх нь төлөө бус, бас лигийн түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэгээр нь хүмүүс санаж байдаг.
2014 онд тэрээр NBA-ийн “Хамгийн үнэ цэнтэй тоглогч” (MVP) шагнал авахдаа ингэж хэлж, сая сая хүнийг уяртал уйлуулсан юм:
“Бид энд байх ёсгүй байсан. Та бидэнд итгэсэн. Гудамжинд гарахгүй байхыг минь харж байсан. Хувцас өмсгөсөн. Хоол тавьж өгсөн. Та идэхгүй байхад бид иддэг байсан. Та өлсөж унтсан. Бидний төлөө өөрийгөө золиосолсон. Жинхэнэ MVP бол та.”
Кевиний эцэг гэр бүлээ орхиж явахад тэдний амьдралын бүх хүндийг ээж Ванда үүрсэн. Тэр хоёр хүүгээ хамгаалж, ирээдүйд нь боломж нээхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөсөн.
Бүх эхчүүддээ баярын мэнд хүргэж, хүүхдүүдийнхээ төлөө унтаж амралгүй, туйлбаргүй хайр халамжаа зориулж байдагт нь чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Амьдралын хамгийн чухал хүндээ залгахыг бүү мартаарай — заримдаа хэдхэн дулаахан үг ямар ч бэлгээс илүү үнэтэй байдаг юм шүү.

Сэтгэгдэл ( 4 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Бид түркмэн улсаас хэн юу мэдэх вэ? \nэзэнт гүрний үеийн бас л ичмээр явдал байдаг: түркүүд армьянуудыг хөлөөр нь туудаг шиг л, бидний өвөг дээд_ тариачин энгийн ардыг бараг л хөлөөр туугаад балжийн гол орчим, одоогийн говь алтай, баян хонгор орчим сууршуулжээ, эзэнт гүрний их дампуурлын үед баруун түмэнд нэгдэж их дайны эхэн үед зүүн гарын улсын галдан хаан увс аймаг орчим их фронтын хүнсний гурил хангахаар сууршилсан нь одоогоийн тариалан сум байдаг, гов алтай _ хонгор аймгийн залуус троссон толгойтой_ сийрэг ухаантай_цээж хөлөндөө үстэй байдаг угсаа энэ билээ