2025 оны анхны Counter-Strike 2 major тэмцээн болох BLAST.tv Austin Major эхлэхэд ердөө хэдхэн хоног үлдээд байна. Техас мужид болох тэмцээнд оролцох Ази тивийн хамгийн шилдэг баг болох The MongolZ багт ямар боломжууд байгаа вэ?
BLAST.tv Austin Major 2025 (2025 оны дөрөвдүгээр сарын 7) тэмцээний урилгыг хуваарилах үеэр The MongolZ баг Valve-ын дэлхийн чансааны 4-р байранд, Ази тивийн багуудаас 1-р байранд бичигдэж байв. Энэ амжилт нь тэдэнд шууд тэмцээний гуравдугаар шатнаас буюу хамгийн сүүлийн шатнаас оролцох боломжийг олгосон.
Хэрэв гэнэтийн үйл явдал тохиохгүй бол Vitality, MOUZ, Spirit, Aurora, NAVI, G2, Liquid, мөн The MongolZ багууд хасагдах шатанд шалгарах нь тодорхой. Тиймээс өрсөлдөгч бүрийн эсрэг The MongolZ-ийн боломжуудыг (нэмэлтээр Falcons багийг ч багтаан) хүчний дарааллаар шинжээчид авч үзжээ.
G2
Урилга тараагдсанаас хойш G2 баг снайпер Ilya “m0NESY” Осиповоо алдсан нь тэдний аварга болох магадлалыг бараг тэг болгосон. Хэрэв The MongolZ плэйоффт гарч чадвал G2 баг тэдний хувьд амархан өрсөлдөгч болох магадлалтай.
Aurora
Тэд өмнө нь долоон удаа учраа таарч, Монголчууд дөрвөн ялалт авсан. Сүүлийн тулаан нь 2025 оны PGL Astana тэмцээнд болж, Aurora ялалт байгуулсан тул 1 xbet брэндийн албан ёсны түнш The MongolZ энэ удаа даагаа нэхэхийн төлөө зүтгэх нь дамжиггүй.
Liquid
Liquid баг сүүлийн үед онцгой амжилт үзүүлээгүй байгаа бөгөөд тэдний гол давуу тал нь талбайн дэмжигчдийн уухай юм. Гэхдээ NRG шиг бусад Америк багуудаас ялгаатай нь Liquid багийн бүрэлдэхүүнд нэг ч Америк тоглогч байхгүй тул “гэртээ” хэмээх давуу тал ч бүрэн нөлөөлж чадахгүй байж мэднэ.
NAVI
Домогт NAVI багийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Тэд 2024 оны PGL Major Copenhagen тэмцээнд хэн ч таамаглаагүй байхад түрүүлж чадсан билээ. Гэсэн хэдий ч энэ улиралд тус баг нэг ч том финалд шалгараагүй бөгөөд хэрэв энэ major тэмцээнд амжилт үзүүлж чадахгүй бол бүрэлдэхүүнд нь өөрчлөлт орох нь тодорхой. Үүнийг багийн тоглогчид өөрсдөө ч сайн ойлгож байгаа бөгөөд энэ нь тэдэнд ихээхэн сэтгэлзүйн дарамт үүсгэж, тоглолтод нь сөргөөр нөлөөлөх магадлалтай.
MOUZ
Valve-ийн чансаагаар хоёрдугаарт бичигдэж буй “хулганууд” буюу MOUZ баг шинжээчдийн дүгнэлтээр түрүүлэх магадлалынхаа хувьд ердөө дөрөвдүгээр байранд орсон. Энэ улиралд тэд гурван ч финалд Vitality-д ялагдсан бөгөөд ялалтын сэтгэлзүй буюу “champion mentality” дутмаг байгаа нь илт.
Spirit
Гуравдугаар байрыг “луунууд” буюу Spirit баг эзэлж байгаа бөгөөд дэлхийн хамгийн ирээдүйтэй залуу тоглогч Данил “donk” Крышковец тэдний бүрэлдэхүүнд багтдаг. Тус баг 2024 оны Perfect World Shanghai Major-ын аварга бөгөөд энэ статусаа хадгалахын тулд ширүүн тэмцэнэ гэдэг нь тодорхой.
Falcons
Falcons баг анхны major тэмцээндээ түрүүлэхийг зорьж, мөрөөдлийн бүрэлдэхүүнээ бүрдүүлсэн. Тэдний гол тоглогчид нь Nikola “NiKo” Kovac болон Ilya “m0NESY” Osipov нар. Сүүлийн үед тэд маш сайн тоглолт үзүүлж байгаа бөгөөд бүр Vitality-тай эн тэнцүү гүйцэтгэлтэй байгаа. Тиймээс The MongolZ багийн хувьд хасагдах шатны эхний шатанд энэ багтай учраа таарахгүй байх нь чухал.
Vitality
Дэлхийн хамгийн хүчирхэг баг болох Vitality энэ тэмцээнд 30 дараалсан ялалт байгуулсан амжилттай орж ирж байна! Багийн гол тоглогчид болох снайпер Mathieu “ZywOo” Herbaut, буудлагын Robin “ropz” Kool, ахлагч Dan “apEX” Madesclaire нар бүгд өндөр бэлтгэлтэй байгаа ба тэд хоёр дахь major түрүүгээ авахын төлөө бүхнээ дайчилж байна. Тэднийг Техасын Moody Center-ийн гол тайзан дээр ялна гэхэд хэцүү ч нэр хүндтэй ялалт байх болно.
Дүгнэлт
The MongolZ баг гуравдугаар шатыг амжилттай даван BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плэйоффт шалгарах ёстой. Энэ шатанд хамгийн том саад учруулах багууд бол Falcons, Spirit, болон MOUZ бөгөөд бусад багуудын хувьд монголчуудад хожигдох боломжтой.
Хэрэв Ази тивийн төлөөлөгчид финалд хүрч чадвал, тэднийг хамгийн сүүлд Vitality хүлээж байх магадлал өндөр. Хэдийгээр статистикаар илүүгүй ч The MongolZ баг францчуудыг ялж, багийн болон бүс нутгийнхаа түүхэн дэх анхны major түрүүг авах боломжтой юм. Үүний тулд тэдэнд аз, хамгийн гол нь өөрсдийн чадварт итгэх итгэл хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )