М.Каддафи огцрохыг Английн тал шаардав

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

Английн Гадаад харилцааны сайд Уиллиам Хагуе Лондонд мэдэгдэл хийхдээ "Ливийн удирдагч Муаммар Каддафи эрх мэдлээ зайлшгүй шилжүүлэх ёстой. Гэхдээ тэр Ливээс гарах шаардлагагүй" гэжээ.

Английн сайд эх оронд нь айлчилж буй Францын Гадаад харилцааны сайд Алан Жуппетэй уулзахдаа дээрх мэдэгдлийг хийсэн байна. М.Каддафигийн хувь заяаг Ливийн ард түмэн шийднэ. Тэр эрх мэдлээ зайлшгүй шилжүүлэх хэрэгтэй.

Ливийн ард түмний амь насанд дахин сүрдүүлж, засгийн газрын тогтвортой байдлыг эвдэж болохгүй хэмээн Уиллиам Хагуе мэдэгдэлдээ дурьдав.

Францын сайд Алан Жуппе түүнийг үгийг зөвшөөрч байгаагаа илэрхийлээд "Ливид цэргийн арга хэмжээ хэрэгжүүлэх холбоотон орнуудтай сайн хамтран ажиллаж, М.Каддафигийн засаглалд цаашид дахин дарамт үзүүлэх хэрэгтэй" гэжээ.

Эх сурвалж: Нийгмийн толь

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top