Чавесын үс унаж магадгүй гэжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес ард түмэн түүнийг удалгүй үсгүйгээр харж магадгүй гэж хэлэв. Харин сөрөг хүчнийхэн нь Кубад хорт хавдраа эмчлүүлсэн гэх зэрэг нь түүний сонгуулийн кампанийн нэг арга гэж шүүмжиллээ.

“Хэдхэн хоногийн дараа та нар халзан Чавесийг харах байлгүй” гэж ерөнхийлөгч амлав. Химийн эмчилгээ ямар ч организмд хүндээр тусдаг гэдгийг тэрээр хэлээд үс минь хэдэн сараар унах байлгүй гэсэн байв. “Бид бүгд амьд байж, хамтдаа ирээдүйн сонгуулд ялцгаая, гуйя ноёдоо” гэж тэрээр хэлэв. 2012 онд Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль болох юм. Тэрээр дахин зургаан жил өмнөд Америкийн энэ орныг толгойлохын тулд сонгуульд ялах бодолтой гэж ярьж байсан юм.

“Сөрөг хүчний зарим, хувьсгалын эсэргүү төлөөлөгчид, баруунтнууд, капиталистууд, импералистууд Чавесийг удахгүй үхэх нь гээд байсан. Тэд одоо хорт хавдар гэдэг нь худлаа гээд намайг шоу хийсэн гэж байна. Үнэн хэрэгтээ тэд л оршуулгын шоу хийсэн юм” гэж тэрээр хэлжээ.

Эх сурвалж: Ардын эрх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top