Обама мафийнхны эсрэг

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

Барак Обама Орос ахан дүүс, Японы якуза, Италийн  каморра, Мексикийн хар тамхины “Лос Сетас” картелийн эсрэг хориг арга хэмжээ авлаа. Одооноос эхлэн АНА мафийнхны мафитай ажил хэргийн холбоотой байсан компани болон хувь хүмүүсийн дансыг битүүмжилнэ.


АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама олон улсын гэмт хэргийн бүлэглэл түүний тоонд Оросын гэмт хэрэгтнүүдийн эсрэг санхүүгийн хориг арга хэмжээ авах зарлигт гарын үсэг зурсан байна.

Баримтад тэмдэглэснээр АНУ-ын ерөнхийлөгч ястнуудын мафийн бүлэглэл “олон улсын улс төр, эдийн засгийн системд занал хийх хэмжээний өргөн цар хүрээтэй боллоо” гэж хүлээн зөвшөөрчээ. “Иймэрхүү байгууллагууд улам нарийн ажиллагаатай болон АНУ-ын хувьд  том аюул болж байна.  Тэд Гадаадын Засгийн газар ба олон улсын санхүүгийн системд нэвтэрч ардчилсан институтууд, хуулийг дээдлэх ёс, эдийн засгийн зах зээлийг эвдэлж байна” гэж зарлигт онцолсон байна.

Японы якуза, “Лос Сетас” гэх Мексикийн картель, Италийн каморро нараас гадна Цагаан  ордны  хоригийн жагсаалтад америкчуудын “ахан дүүсийн хүрээ” гэж нэрлэдэг “орос ах нар” орсон байна. Зөвлөлт ба Зүүн Европын орнуудаас гаралтай хүмүүсийг нэгтгэсэн Оросын мафи өмнө нь “арваннэгийн гэр бүл эвсэл” буюу  “хорийнхон” гэж хэлэгддэг байж.  “Арваннэгийн гэр бүл эвсэл” гэх нэр нь 1995 онд  гэмт хэрэгтэн Вячеслав Иваньковыг (Япончика) АНУ-д баривчлах үеэр бичиг баримтуудад гарч ирсэн байжээ. Уг гэр бүлд Салим Абдувалиев (Салим), Сергей Бойцов (Боец), Евгений Васин (Жем), Алимжан Тохтахунов (Тайванчик), Захарий Калашов (Шакро-молодой), Аслан Усоян (Хасан өвөө), Жемал Хачидзе (Жамал), Датико Цихелашвили (Дато Ташкентский) нарын гэмт хэргийн атаманууд орж байжээ. Канадын судлаач Сергей Челухины хэлж байгаагаар хулгайч нарын тэр нийгэмлэгт Карибийн арлууд, Канад, Колумби, АНУ зэрэг арав гаруй орныг хамаарсан  300 хүртэл бие даасан бүлэг гэмт хэргийн үйл ажиллагаа явуулдаг байжээ.

Иваньковын жагсаалтын  ихэнх хүмүүс 15 жилийн өмнөх бөгөөд тэдний зарим нь үхэж, зарим нь гэмт хэргийн ертөнцөөс холдсон. Цихелашвили хар тамхи хэтрүүлсний улмаас 2000 онд, Васин 2001 онд урьдчилан хорих төвд зүрхний дутагдлаар, Бойцов 2003 онд нас барсан, Калашовыг Испанийн шүүх 2010 онд 7,5 жилийн хорих ялаар шийтгэсэн байв. Иваньков 2009 оны аравдугаар сард Москвад авсан шархаасаа нас баржээ. Түүний үхлийн дараа Оросын гэмт хэргийн ертөнцийн хяналтыг Усоян атгасан байгаа гэж хэвлэлээр бичдэг. Тэрээр Тариэл Онианитай(Таро) дайтаж байж овгор болжээ. Батлагдаагүй мэдээллээр Иваньковын зарим төрөл төрөгсөд тухайлбал түүний нэг хүү, эхнэр байсан эмэгтэй зэрэг нь АНУ-д амьдардаг гэнэ. Энэ хориг тэдэнд хамаарах эсэх нь мафийн бүрэн жагсаалтыг гаргасны дараа л тодорхой болно.

Сангийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий прокурор нарын бүрдүүлэх бүрэн хэмжээний жагсаалтад гэмт хэргийн бүлэглэл ба тэдний гишүүд, мафитай холбоотой, тэдэнд санхүү, материал, техникийн болон бусад тусламж үзүүлж байсан хувь хүн, компаниудын нэрс багтана. Хар жагсаалтад  энэ тушаалаар битүүмжлэгдсэн тэнд хамаатай хүмүүсийн нэрийн өмнөөс ажилласан буюу ажиллахаар завдсан хувь болон хуулийн хүмүүс бичигдэнэ.

Энэ хоригоор олон улсын гэмт хэргийн бүлэглэлтэй холбогдон сэжиглэгдсэн хүмүүсийн бүх үл хөдлөх ба хөдөлгөөнт хөрөнгө, дансуудыг бүрэн битүүмжлэх юм. Үүний зэрэгцээ АНУ өөрсдийн иргэд, нутаг дэвсгэрт нь бүртгэлтэй компаниудад мафитай холбоотой бүлэглэл ба хүмүүст туслах үйлчилгээ үзүүлэхийг хориглож байна. Эдгээр заалтуудыг тойрох гэсэн ямар ч оролдлогыг “гэмт хуйвалдаан” гэж үзэх ажээ.

Эх сурвалж : Ардын эрх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top