Брейвикийг дэмжигч Францын “Үндэсний фронт”-оос хөөгдөв

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

Францын “Үндэсний фронт” өөрийн блогдоо Андерс Брейвикийг магтсан Жак Кутела (Jacques Coutela) гэдгийг гишүүнээсээ хөөсөн тухай Agence France-Presse мэдээлэв.

Кутела Норвегид хоёр террор хийснээ хүлээсэн Брейвикийг “Барууны ертөнцийн гол хамгаалагч”, “бэлэгдэл” гэж үзсэн байв. Тэрээр 732 онд Баруун Европт арабууд нэвтэрснийг Пуатьегийн дэргэдэх тулаанаар зогсоосон Францын цэргийн жанжин, улс төрийн зүтгэлтэн Карл Мартеллтай норвеги эрийг  эн зэрэгцүүлэн үзжээ.

Францын арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг хөдөлгөөнийхөн түүний талаар гомдол гаргасны дараа тэрээр энэ бичлэгээ авсан байна. Кутела өөрөө энэ бичлэгийг бичээгүй. Харин түүнийг интернэтээс олоод блогтоо хуулсан гэж байгаа. “Үндэсний фронт” Европт лалынхан нэвтэрч байгааг шууд эсэргүүцдэг ч хууль бусаар цагаачидтай тэмцэхийн эсрэг байгаа юм.

Эх сурвалж: Ардын эрх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top