Та яагаад өөхөнд дуртай вэ...

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

Зарим хүн яагаад өөх, тосонд дуртай байдаг вэ. Шарсан төмстэй хоол хараад амссаныхаа дараа татгалзаж чадалгүй идчихдэг шалтгаан юу вэ... Марихуантай тун адилхан нэг бодис үүний гол буруутан болдгийг Америкийн Калифорниа Ирвин их сургуулийн эрдэмтэд тогтоогоод байна. Тодорхой хэдэн хоол хүнсний өөх тос нь залгиур хэсэг буюу хэл, ам, тагнай, хоолойд марихуантай адилавтар нөлөөтэй химийн бодисыг үүсгэдэг аж. Энэ бодис биднийг өлсгөж, хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг. Элсэн чихэр, уураг зэрэг нь тийм нөлөө байдаггүй хэмээн эрдэмтэд тайлбарлав. Эл бодис үүсч бий болох үйл явц хэлэн дээрээс эхэлдэг ажээ. Хоол хүнсний өөх нь хэлэнд дээр дурдсан нөлөөг үүсгэж тэр нь эхлээд тархи руу, дараа нь мэдрэлийн эсээр дамжин ходоодонд хүрдэг байна. Үр дүнд нь, өлсгөлөнг бий болгодог молекулууд чөлөөлөгдөж задарснаар хоол идэх дуршил төрдөг нь нотлогдов. Хүмүүс хоол идэж байхдаа л хамгийн жаргалтай байдаг гэдэг яриа ийнхүү шинжлэх ухаанаар батлагдлаа.

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top