Ц.Элбэгдорж МУ-ын ерөнхийлөгч болсон даруйдаа анхныхаа айлчлалыг Энэтхэг улсад хийж байлаа. Тэр үед Энэтхэгчүүд манай ерөнхийлөгчид “уран”-аа өг гэдэг ганц хүсэлтийг тавьсан, Элбэгээ ерөнхийлөгч ч тэгье гэсэн хариу өгсөн гэж эх сурвалжууд хэлдэг юм билээ. Үнэн худлыг хэн мэдлээ. Юутай ч Энэтхэгийн ерөнхийлөгч хатагтай Пратибха Девисингх Патил манай улсад үтэр түргэн айлчилж ирэв. Айчлал жамаараа болж, ерөнхийлөгч зэвсэгт хүчнээ командлаад л сүрхий юм болж байна. Харин нэг баяртай мэдээ бол манай Элбэгээ ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс “8” см буюу төө шахуу өндөр харагдаж байгаа юм. Сайхан хэрэг байгаа биз. Манай ерөнхийлөгч уулзаж, учирсан олон орны ерөнхийлөгч, төрийн өндөр албаныхан тэр дундаа Америк, европ зүгийнхнээсээ ихэвчлэн намхавтар нуруутай харагддаг юм. Тэгвэл яалт ч үгүй 77 настай, хатагтай Пратибха Девисингх Патилаас бараг 10 шахам см-ээр өндөр байна. Харин Элбэгээ ерөнхийлөгчийг айлчлал албан ёсны уулзалтад зориулсан өндөр болгодог захиалгат гуталтай, түүнийгээ өмсөөд өндөр болсон гэж ойр тойрныхноос нь хэн нэгэн ам алдсан гэдэг шуум бий. Тийм байсан ч яадаг юм. Улсынхаа төлөө өндөр өсгийтийг өдөржин жийсэн ч буруутгах хүн гарахгүй л болов уу. Манай ерөнхийлөгч бие жижиг ч олон улсад нэртэй нөлөөтэй хүн.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )