Олон улсын хурдан галт тэрэгний стандарт хариуцсан Унгар улсын мэргэжилтэн сүүлийн саруудад урд хөршид болсоор байгаа хурдан галт тэрэгний "чанар"-ын талаар онцгойлон авч хэлэлцэх болсон талаар ВВС агентлагт мэдэгджээ. БНХАУ-ын орон нутгийн хэвлэл мэдээллээр "Хятадын Вензоу хотод хурдан галт тэрэг осолдсон" гэх мэдээллийн дагуу тус улсын Ерөнхий сайд Вен Зэбао ослын газар очиж, нөхцөл байдалтай танилцсан байна. Одоогийн байдлаар нийт хэдэн хүний амь үрэгдсэн талаар эцсийн байдлаар албаныхан мэдэгдээгүй аж. Уг ослын талаар CNN агентлаг "БНХАУ-ын хурдан галт тэрэг баталгаагүй" гэжээ.
Эх сурвалж: Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )