Амьжиргааны түвшингээрээ дэлхийд номер нэгт тооцогддог Норвеги улсад дэлхийн II дайнаас хойш хамгийн аймшигтай хар өдрүүд тохиосон нь энэ сарын 22-нд Осло хотод болсон хоёр удаагийн халдлага билээ. 90 гаруй хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа алан хядагч А.Брейвикийг 30 жилийн хорих ялаар шийтгээд байгаа. Осло хотоос холгүй уг шорон хуяг цагдаагаар л хамгаалуулсан болохоос гурван одтой зочид буудлаас ямар ч ялгаагүй гэнэ. Уг шоронгийн хоригдол бүр тусдаа өрөөтэй, өрөө болгон LSD зурагт, DVD, хөргөгч, компьютер интернет, угаалгын өрөөтэй гээд хүний хэрэгцээнд зориулсан бүхий л зүйлийг агуулжээ. Тэнд хоригдож байгаа хоригдлуудыг шалнаас нь жиндүүлэхгүй хэмээн модоор хүртэл өнгөлсөн байна. Нийтийн биеийн тамирын заал, боулингийн талбайтайгаас гадна тогоочийн курс, хөгжмийн секц үнэгүй хичээллэдэг аж. Тэр ч байтугай уг шоронд зөвхөн царайлаг бүсгүйчүүдийг ажилд авдаг. Учир нь хоригдлуудын сэтгэл санааг тавтай байлгахын тулд царайлаг бүсгүйчүүд хуягаар ажилладаг бөгөөд тэд хоригдлуудтай хамт фитнесийн зааланд хамтдаа хичээллэх нь хэвийн үзэгдэл гэнэ. Ийм шоронд хоригдсон хүмүүс давтан гэмт хэрэг үйлдэх нь бусад шоронд хоригдож байгаа хүмүүстэй харьцуулахад 80 хувиар бага байдаг байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )