"KPop Demon Hunters" Netflix-ийн хамгийн их үзэлттэй кино болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 27

 

"KPop Demon Hunters" хүүхэлдэйн кино албан ёсоор Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн олон үзэгчтэй кино боллоо. Уг кино энэ оны зургадугаар сарын 20-нд нээлтээ хийсэн бөгөөд нийт 236 сая үзэлт авсан байна. Энэхүү дээд амжилтыг 230.9 сая үзэлтээр "Red Notice" кино тэргүүлж байжээ. 

Sony Pictures Animation-ийн бүтээсэн энэхүү кино нь хар сүнснүүдээс дэлхий хамгаалдаг охидын хамтлаг болох Huntrix, тэдний эсрэг тулалдах Saja Boys-ийн тухай сонирхолтой түүхийг өгүүлдэг. Тус кинонны дуу мөн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд "Golden," "Your Idol," "Soda Pop" болон "How It's Done" зэрэг дөрвөн дуу нь нэгэн зэрэг Billboard Hot 100 жагсаалтын шилдэг 10-т багтжээ. 

Киноны нэр хүнд улам бүр өсөж, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Их Британид зэрэг орнуудын кино театрын дэлгэцнээ хязгаарлагдмал хугацаанд гарсан нь мөн л амжилт олж, өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 18 сая ам.долларын ашиг олж, АНУ-ын "Box Office"-ыг тэргүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top