110 кг жинтэй энэ эр багагүй орлоготой амьдардаг гэнэ. Түүний аварга том гэдэс нь хүний өгзөгийг санагдуулмаар харагддаг байна. Тиймээс Моисей КАВУЙ гэх энэ залууг “өгзөгөн хүн” хэмээн өхөөрддөг болжээ. 59 настай тэрээр бүжигчин аж. Ингэхдээ өөрийн орны ерөнхийлөгчийн эвээлд багтсан авьяастан гэнэ. Ингэснээрээ тэр Угандагийн хамгийн өндөр цалинтай эрхэмийн нэг болжээ. Моисей ерөнхийлөгчийн зохион байгуулсан төрөл бүрийн хүлээн авалтанд оролцож өөрийн “өгзөг” болон бүжгэлэх авьяасаа гайхуулдаг байна. Түүний бүжгийг Билл Клинтон, Жорж Буш болон Нигерийн ерөнхийлөгч Олусегун Обасандо, Руандын ерөнхийлөгч Поле Кагаме нар үзэн шагшиж байсан гэдэг.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )