Николас Кейжийн хүү жирэмсэн бүсгүйг зоджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

Нэрт жүжигчин Николас Кейжийн 21 настай   хүү нь сэтгэцийн эмнэлэгээс гарсаныхаа дараахан удалгүй дахин баригдлаа. Сарын өмнө Уэстон Кейж нь фитнесийнхээ багштайгаа хооллож байгаад Лос-Анжелесийн нэгэн ресторанд зодоон дэгдээсэн билээ. Тэрээр металл рок «Eyes Of Noctum» хамтлагийн дуучин юм. Гэтэл эмчилгээ нь дуусаж гарч ирээд тэр хэдхэн хонож байхдаа Лос-Анжелесийн цагдаад дахин саатуулагджээ. Уэстоныг энэ удаад гэр бүлийн хүчирхийллийн хэргээр буруутгаж байна. Тэр согтуу байхдаа хөл хүндтэй болсон эхнэртээ гар хүрсэн тул Никки бүсгүй ийнхүү цагдаад ханджээ. Тэр хэвлий дэхь хүүхэддээ л хамгаас их санаа зовж байна хэмээсэн ажээ. Бага Кейжийг цагдаагийнхан 50,000 доллараар батлан даалтанд гаргана гэсэн ч одоогоор хэн ч санал гаргаагүй байна.  

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top