Террорист Андерс Брейвикийн хэргийг шүүх хурал ирэх он гарахаас наана болохгүй гэдгийг тус улсын хууль хяналтын байгууллагаас мэдээлж байна. Энэ талаар Норвегийн ерөнхий прокурор Тур-Аксель Буш албан ёсоор мэдэгдлээ. Одоогоор зөвхөн хэрэг гарсан газарт үзлэг шинжилгээ хийн зарим цогцост задлан хийн гэрчүүдийн байцаалтыг л авч байгаа ажээ. Ингэхээр бүх зүйл учир шалтгаан тодорхой болж эцсийн дүгнэлт гарч ял онооход багагүй хугацаа хэрэгтэй бололтой. Брейвик 07,22-нд Осло хотын захиргааны дүүрэгт дэлбэрэлт үйлдсэнийхээ дараа залуучууд олноор амрах дуртай Утойя арал дээр зэвсэгт халдлага үйлдэн нийтдээ 90 орчим хүний аминд хүрсэн билээ.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )