Киркийн амийг хөнөөсөн сэжигтэн яагаад цагдаа нарт өөрөө очсон нь тодорхой болов

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 18

 

АНУ-ын нэрт идэвхтэн Чарли Киркийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Тайлер Робинсон гэгч цагдаа нарт саатуулагдах үед будуулна хэмээн айж, хүчнийхэнд бууж өгсөн байна.

Вашингтон тойргийн шериф Нейт Бруксбигийн ярьснаар, Робинсон баригдах нь гарцаагүй гэдгээ ойлгож, зөвхөн хүч хэрэглэхгүй гэсэн нөхцөлд бууж өгөхөө зөвшөөрсөн. Тэр эцэх, эхийн хамтаар цагдаагийн газарт очихдоо тайван, баргар царайтай харагдаж байсан гэжээ.

Энэ сарын 10-нд Юта мужийн их сургуулийн кампуст Чарли Кирк үг хэлэх үеэр 180 метрийн зайнаас түүн рүү буудсан хэрэг гарсан билээ. Хүзүүндээ шархадсан Кирк эмнэлэгт нас барсан юм. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп түүний хамтран зүтгэгчийн амь насанд халдсан этгээдэд цаазаар авах ял оноохыг шаардана хэмээн мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top