Америкийн эрүүл мэндийн даатгалын компанийн захирлыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг баривчилжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 12 сарын 10

 

Америкийн цагдаа нар тус улсын эрүүл мэндийн даатгалын "UnitedHealthcare" компанийн ерөнхий захирал Брайан Томпсоныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг баривчилсан тухай телевизийн CNN суваг мэдээлсэн байна.

Брайан Томпсоныг Манхэттен дүүрэг дэх Hilton зочид буудлын дэргэд өнгөрсөн лхагва гаргийн өглөө үл таних этгээд буудаж хөнөөгөөд алга болсон гэж өмнө нь мэдээлж байсан юм. Нью-Йоркийн цагдаагийн газраас мэдээлснээр, 26 настай Луижи Манньоне гэгч сэжигтэн этгээдийг Пенсилван муж улсын Алтуна хотод биедээ зэвсэг авч явсан хэргээр баривчилсан байна. Сэжигтэн этгээдээс хэдэн ширхэг хуурамч үнэмлэх, дуу намсгагчтай гар буу, эрүүл мэндийн тогтолцоог буруушаасан баримт бичиг гарсан ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top