Их Британид 30 жилийн өмнөх аллагын хэрэгтнийг илрүүлжээ

2024 оны 02 сарын 16

Лондоны цагдаа нар 30 жилийн өмнө болсон аллагын хэрэгтнийг илрүүлжээ.

Бейкер-стрит гудамжинд болсон аллага нь, 1994 онд үл танигдах этгээд колумб гаралтай биеэ үнэлэгч Марина Коппелийг хөлсөлж байсан байранд нь хөнөөсөн байна. Бүсгүйн биед хутганы 140 шарх байсан бөгөөд мөрдөн байцаагч нар нотлох баримттай байсан ч ДНК-гийн шинжилгээнд шаардлагатай технологи байгаагүй аж.

Харин 28 жилийн дараа буюу 2022 онд шаардлагатай шинжилгээнүүдийг хийсэн байна. Уг шинжилгээнүүдийн үр дүнд гол сэжигтэнг Сандип Пател гэгч хүн болохыг тогтоожээ. Тэрбээр аавынхаа тушаалаар биеэ үнэлэгч бүсгүйн аминд хүрсэн байна.

Үүнээс хоёр жилийн дараа Лондоны Эрүүгийн шүүхийн тангарагтны бүрэлдэхүүн Сандип Пателийг буруутай гэж дүгнэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top