.jpg)
Netflix-ийн хамгийн олон үзэгчтэй шоу нэвтрүүлгүүдийн нэг болох "Physical" шоунд энэ удаад Ази тивийн шилдгүүд чуулжээ.
Өнөөдөр тус шоунд оролцож буй 48 оролцогчийг олон нийтэд зарлалаа. Солонгос, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппин зэрэг найман орноос шалгарсан оролцогчид өндөр шагналын сан болон үндэсний бахархалынхаа төлөө өрсөлдөх болно.
Оролцогчдын дундаас олны анхаарлыг хамгийн ихээр татаж буй оролцогчдыг Netflix танилцууллаа.
Нэвтрүүлгийн продюсер Жан Ху Ги хэлэхдээ "Physical цуврал нь үндсэндээ салбар хоорондын хийгээд үе дамжин өвлөгдөж ирсэн түүхийн өрсөлдөөн байх болно. Үндэсний бахархлыг нь нэг шугаманд аваачснаар өрсөлдөөн урьд өмнөхөөсөө илүү ширүүн, илүү сэтгэл хөдөлгөм, мартагдашгүй байх болно" гэжээ.
Тус шоу ирэх 10-р сард Netflix-ээр үзэгчдийн хүртээл болох бөгөөд олон улсыг хамарсан энэ удаагийн төсөл нь урьд өмнөхөөсөө илүүтэй олны анхаарлыг татаж байна.



Сэтгэгдэл ( 0 )