Choco Pie хулгайлсан гэх этгээдэд ЭРҮҮГИЙН ХЭРЭГ үүсгэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 23

 

Өмнөд Солонгост шөнийн ээлжинд ажиллаж байсан ажилтан нь зөвшөөрөлгүйгээр ажлынхаа хөргөгчнөөс Choco Pie болон Custard cake авч идсэнээс болж “хулгайн хэрэг”-ээр шийтгүүлсэн хэрэг гарчээ. Уг хэргийн процесс олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлтэй тулгараад байна. 

2024 оны 1-р сарын 18-ны өдөр өглөөний 04:00 цагийн үед, Өмнөд Солонгосын Чолла мужийн Ванжу дүүрэгт байрлах нэгэн компанийн ажилтан хөргөгчнөөс 400 вонын үнэ бүхий Choco Pie болон 650 вонын үнэ бүхий Custard cake авч иджээ. Нийтдээ 1050 вонын үнэтэй эдгээр амттангуудыг байгууллагын зөвшөөрөлгүй авч идсэн ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. 

Уг ажилтан өгсөн мэдүүлэгтээ "Шөнийн ээлжинд ажиллах үед ажилчид иймэрхүү хөнгөн амттан идэх нь бараг л хэвшил болсон зүйл гэж хэлж болно. Хулгайлах сэдэл байгаагүй" хэмээн мэдүүлжээ. 

Прокурорын зүгээс түүнд 500 мянган вонын торгууль ногдуулах санал гаргасан бол анхан шатны шүүхээс түүнд 50 мянган вонын торгууль ногдуулжээ. Гэсэн ч түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шүүхийн хаалга татахад хүргэсэн хууль эрх зүйн байдал нь олон нийтийн эгдүүцлийг хүргэжээ. 

Хэрэг одоогийн байдлаар давж заалдах шатны шүүхэд шилжээд буй бөгөөд энэ удаад прурорууд илүү хөнгөн шийтгэх оноох талаар мэдэгдсэн бол шүүгчийн зүгээс уг хэргийг гэмт хэрэгт тооцоход хэт хөнгөн байгаа ч хууль ёсоор бол хулгайн хэргийн ангилалд хамаарч болох учир сайтар нягтлах шаардлагата байна гэжээ. 

Харин иргэдийн зүгээс шударга ёсны хэмжүүрийг дахин сайтар нягтлах ёстой байгааг анхааруулан хуульд уян, хатан байдал дутагдаж буйг хүчтэйгээр илэрхийлж эхэлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top