Энэ сарын 26 нд Өмнөд Солонгост орсон ширүүн борооны улмаас Солонгос улс даяар үерт автаж, олон хүн амь насаа алдаад байгаа. Одоогоор үерийн уснаас болж хэчнээн хүн амиа алдсан нь тодорхойгүй байна. Ямар ч байсан тус улсад ажиллаж амьдарч байсан манай улсын иргэн нэг гэр бүлийн хоёр Монгол бүсгүй их хэмжээний хөрс нурснаас түүнд даруулж нас барсан харамсалтай явдал болсон. Энэ тухай Солонгосын Ёнхаб ньюс сонинд ингэж бичжээ. "Өнгөрсөн 27-ны өдөр болсон их үерийн улмаас Кёнгиду, Куангжүши, Кунгжиамд амьдардаг Ким Хаг Тэ өөрийн Монгол эхнэрийн дүү 35 настай Даваа болон өргөмөл охин 18 настай Уугангоо нараа үерийн усанд нэгэн зэрэг алдсан харамсалтай явдал боллоо. Тэдний хажууд амьдардаг Солонгос эмээ, байшингийнх нь ард байсан хавтангууд борооны усанд нуран унаж, ус урсдаг сувгийг нь хааснаас гэр рүү нь борооны ус урсан орж байгааг хараад уг хавтангуудыг холдуулахад туслахыг гэртээ ганцаараа байсан талийгч охин Уугангоогоос гуйсан ажээ.
Тэрбээр ганцаараа хавтангуудыг зөөж чадахгүй болохоор нь замын эсрэг талд гэртээ 2 хүүхэдтэйгээ байсан талийгч эгч Даваагаа дуудан хамтдаа зөөж эхлэх тэр агшинд уулын хөрсний нуралт үүсч их хэмжээний хөрс шавар урсан орж тэднийг урсган оджээ. Тэдний цогцосыг гэрээс нь 1-3 км зайтай орших голоос биед нь олон тооны шарх сорви үүссэн байдлаар олсон байна.
Хүнд тусалж яваад амиа алдсан Монгол улсын иргэн Даваа нь Солонгос гаралтай Америкийн иргэн Вилльям Пакийн (51 ) гэргий бөгөөд 2, 4 настай хүүхдийн ээж аав болсон гэр бүлийнхэн 2-хон сарын өмнө Солонгос улсад ажиллаж амьдрахаар ирж , Солонгосын иргэн , хүргэн ах Ким Хаг Тэ болон түүний эхнэр, төрсөн эгч Цэгмэдийнхээ гэрийн эсрэг талд сарын 300 мянган воны хөлс бүхий байр хөлслөн амьдарч эхэлж байсан ажээ.
Ким Хаг Тэ ши болон түүний эхнэр Цэгмэд нар 2007 онд гэр бүл болж, Цэгмэдийн охин талийгч Уугангоог болон бас нэгэн хүүхдийг өргөн авч хамтдаа амьдардаг байжээ. Мөн Ким Хаг Тэ шигийн 29 настай хүү ч тэдэнтэй хамт амьдардаг эвсэг, найрсаг гэр бүл байсан байна.
Талийгч Уугангоо охин 2009 онд Солонгосын иргэн болж өнгөрсөн сард Солонгосын иргэний үнэмлэхээ авсан бөгөөд ахлах ангиа амжилттай төгсөн Солонгос Монгол хэлний орчуулагч болж Монголд багшлах мөрөөдөлтэй байжээ.
Ким Хаг Тэ "Би түүнийг Солонгост ир гэж дуудаагүй байсан бол ийм явдал гарахгүй ч байсан юм билүү, үнэхээр харамсаж байна" хэмээн өөрийгөө буруутгасаар байна.
Ким Хаг Тэ шигийн гэр бүл Хосолмол соёлт гэр бүлд хамаарагддаг тул Гуангжү хотын захиргаанаас тэдний ар гэрийнхэнд ямар нэгэн тусламж үзүүлэх асуудал нэлээд хэцүү ч гэсэн бид 5 сая воны тусламжийг нэг удаа үзүүлэх боломжийг эрж судалж байна хэмээн тус дүүргийн холбогдох ажилтан хэллээ. Өнөөдөр талийгч охиныг Кёнги ду, Сонгнам шид байрлах оршуулгын газар занданшуулсан бол талийгч Давааг Монголоос түүний гэр бүлийнхнийг ирсний дараа оршуулах юм байна. Одоогоор түүний цогцос Кунгжиам дахь цогцос хадгалах газар хадгалагдаж байгаа юм байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )