
Өмнөд Солонгост хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөн, кимчиний хөргөгчид жил орчмын хугацаанд нуусан этгээдийг саатуулан баривчилжээ.
Шүүхээс түүнийг оргон зугтаах, нотлох баримт устгаж болзошгүй гэж үзэн хүн амины хэрэг үйлдсэн, цогцсыг нуун дарагдуулсан хэргээр баривчлах тушаал гаргасан байна.
Гэмт этгээд шүүх хурлын өмнө сэтгүүлчдэд "Уучлаарай" хэмээх товч хариулт өгсөн бөгөөд тэрээр өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд хамтран амьдрагч болох 40 гаруй насны эмэгтэйг боомилон хөнөөж, улмаар цогцсыг нуун дарагдуулах зорилгоор кимчиний хөргөгч худалдан авч, уг хөргөгчиндөө жил орчмын хугацаанд цогцсыг нуужээ.
Өнгөрсөн хугацаанд хамт амьдарч байсан байрныхаа түрээсийг төлж, утсаар нь гэр бүлийнхэн рүү нь мессеж илгээж байжээ. Энэхүү байдал нь сэжигтэй санагдсан тул хохирогчийн дүү цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд цагдаагийн байгууллагаас хохирогчтой уулзаж бодит нөхцөл байдлыг тодруулахыг хүсэхэд өөр хамтран амьдрагчаа хохирогчийн дүрд тоглохыг ятган, мөнгө хүртэл амлажээ. Тус эмэгтэй уг явдлыг төрсөн эгчдээ хэлснээр уг хэрэг олон нийтэд ил болсон бөгөөд Өмнөд Солонгост багагүй дуулиан дэгдээж, сэжигтэнд зохих ялыг нь оноохыг иргэд шүүхээс шаардаж эхэлжээ.
Сэжигтэн мөрдөн байцаагчдад маргааны улмаас санамсаргүй аминд нь хүрсэн хэмээн мэдүүлжээ.

Сэтгэгдэл ( 3 )
Бид нарт ямар хамаа бна. Ийм хамаатай гээд нэг жишээ хэлдээ.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch