Австралийн Фримантл хотын паркаас 44 настай жүжигчин Дэвид НГУМБУДЖАРР гэх эрхмийн цогцосыг олжээ. Австралийн уугуул иргэн түүний жинхэнэ нэр нь Дэвид Бернард Старр бөгөөд кино урлагт Дэвид Нгумбуджарра гэсэн нэрээр танигдсан нэгэн байв. Хэд хэдэн удаагийн кино наадмын шагналт тэрээр «Матар хочит Данди-3» болон «Австралия» хэмээх хоёр ч блокбастерт дүрээ мөнхөлсөн нэгэн билээ. –Дэвид бол жинхэнэ эр хүн. Тэр сайн найз бас чадварлаг жүжигчин байсан хэмээн түүнтэй «Австралия» кинонд хамтран тоглосон Хью Жекман гашуудлын үгэндээ дурьджээ. НГУМБУДЖАРР нь хамгийн хортойд тооцогддог тайпана хэмээх могойд хатгуулсаны улмаас нас барсан болохыг орон нутгийн цагдаагийнхан тогтоожээ.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )