Өнөөдөр 2025.10.16. Энэ оны 289 дахь өдөр бөгөөд он дуусахад 76 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 11 минутад мандаж, 18 цаг 04 минутад жаргана.
Улаанбаатарт цас орно. Өдөртөө 3 хэм хүйтэн, шөнөдөө 5 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн хүнсний өдөр. Мөн Олон улсын мэдээ алдуулалтын өдөр. Дэлхийн улс орнуудад Чилид өнөөдөр Багш нарын өдөр бол Арменид Хэвлэлийн өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Беларусийн зураач Борис Заборов, Америкийн кино найруулагч Дэвид Зукер, Энэтхэгийн жүжигчин Хэма Малини, Оросын хөгжмийн зохиолч Леонид Десятников, Америкийн жүжигчин, найруулагч Тим Роббинс, Францын зохиолч Марк Леви, Оросын хөл бөмбөгч, хаалгач Андрей Тихонов, Канадын хоккейч Пол Кариа зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:
1925 оны энэ өдөр БНМАУ-ын иргэд бүх нийтээр цэргийн алба хаах тухай хууль баталжээ.
1949 оны энэ өдөр БНМАУ болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоов.
2015 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эх хэл, түүх соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай зарлиг гаргажээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:
1923 оны энэ өдөр “The Walt Disney Company” кино компани байгуулагджээ.
1964 оны энэ өдөр Хятад улс анх удаагаа цөмийн зэвсэг туршжээ.
1978 оны энэ өдөр II Иоанн Павел Ромын 264 дэх Пап болов. Тэрээр 1523 оноос хойш Папаар тодорсон анхны итали биш хүн болжээ.
1982 оны энэ өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Шульц Израилийг НҮБ-аас хасвал Америк НҮБ-аас гарна гэж мэдэгдэл хийв.
1998 онд Лондон хотод Чилийн дарангуйлагч Аугусто Пиночет /82 настай/ баривчлагдав.
2013 оны энэ өдөр Лаост ATR 72 онгоц осолдож, нийт 11 орны 49 зорчигч амиа алдав.
Өнөөдөр үс засуулбал нүд бүрэлзэн улцайна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )