Д.Амарбаясгалан: Төрийн эрх мэдлийн эх ундарга бол Монголын ард түмэн

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 20

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр /2025.10.17/ Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна.

Ардчилсан Монгол Улсын ард иргэд ээ,

Монгол Улсын Их Хурлын Дэд дарга, эрхэм гишүүд ээ,

Төрийн эрх мэдлийн эх ундарга бол Монголын ард түмэн билээ. Тиймээс ч Үндсэн хуульд Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Улсын Их Хурлын гишүүн бид ард түмний элч болж тэдний нэрийн өмнөөс засаглах эрхийг төлөөлөн хэрэгжүүлж байгаа. Бидэнд эрхэмлэвэл зохих ганц л ашиг сонирхол бий. Тэр нь Үндсэн хуульд зааснаар нийт иргэн, улсын ашиг сонирхол юм.

Гэвч сүүлийн өдрүүдэд үүнийгээ умартаж, хэсэг бүлэглэлийн амин хувиа хичээсэн санаа, гүйцэтгэх эрх мэдлийн сонирхолд дулдуйдсан үзэгдэл парламентын танхимд газар авч, хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцэл алдагдаж байна.

Энэ байдлаа парламентыг удирдаж байгаа даргаас болж буй мэт харагдуулах зорилгоор намайг хүн амины ноцтой гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, хань ижил, гэр бүлийн хүмүүсийг маань маш их хэмжээний мөнгө гадаадаас авсан мэтээр хуурамч мэдээлэл тараах зэргээр хүний ёсноос гажууд, хуулиас давсан авир, үйлдэл гаргаж дарамт шахалт үзүүлсэнд туйлын харамсаж байна.

Намайг Улсын Их Хурлын даргын албан тушаалд байгаа учраас шалгуулахгүй байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсээр удлаа. Өнөөдрийг хүртэл надад хийсэн хэрэг, гэм зэм байхгүй.

Парламентад ардчилсан зарчим, хамтын шийдвэр чухал. Тиймээс би олонхын санаа бодолд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ парламентын институцын тогтвортой байдлыг хангах шаардлагатай гэж үзэн өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ. Цаашид над руу чиглэсэн гүтгэлэг, хуурамч мэдээлэл, эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж, нэр төрөө хуулийн дагуу сэргээх болно гэдгээ мэдэгдэе.

Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын даргын албыг хашихдаа үзэл бодлоо ил тод, тов тодорхой илэрхийлж, "Гурван төгөлдөршил"-ийн үзэл санааг дэвшүүлж, хэрэгжүүллээ. Олонхын бүлгээс санал болгож, Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан хэдий ч Улсын Их Хурлын үйл ажиллагаанд бусад нам, эвслийн бүлгийн оролцоог жигд хангахад ихээхэн анхаарч ажилласныг тухайлан тэмдэглэе.

Учир нь Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсад байгуулагдсан 126 гишүүнтэй анхны парламентад зөв соёл, ажиллах орчин бий болгох нь парламентын цаашдын хөгжилд чухал гэж үзсэнтэй холбоотой.

Улсын Их Хурлын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “Хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа. Цаашид парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулахад байнга анхаарах ёстой.

Бид жил гаруй бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд “Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, төсөв хэлэлцэх дэгд өөрчлөлт орж, Улсын Их Хурлын илүү цомхон бүтэцтэй боллоо.

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-нд УИХ нэгэн бүрэн эрхийн хугацаандаа баримтлах “Хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санаа” бүхий алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлээ нэгтгэн тодорхойлсон. 

Цаашид энэ стратеги төлөвлөгөөнд заасан “Ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулан, иргэдийн санал бодлыг сонсож, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн талуудын тэгш оролцоог хангах” зорилт хэрэгжих ёстой гэж үзэж байна. 

Шинээр бүрдсэн парламентын ажлыг оновчтой зохион байгуулах зорилгоор Улсын Их Хурлын даргын хувьд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гишүүдийн санал бодлыг харгалзан, мөн зарим гишүүдэд тухайлан итгэл хүлээлгэн ачаа үүрүүлж, 60 гаруй ажлын хэсгүүдэд хуваарилан ажиллуулсан. Үүний үр дүн гарч, хууль тогтоолууд батлагдаад байгаа.

Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төр төвтэй хуулиас хүн төвтэй хууль руу шилжих, хуулиас давсан журмыг цэгцлэх, хууль ба журмын зохист харьцааг хангах эрх зүйн үндсийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар бий болгож чадсан.

Журам батлах нэрээр хуулиар тогтоосон иргэний эрх зүйн байдлыг дордуулдаг явдал цаашид үгүй болох ёстой. Мөн хүний эрхийн зөрчилтэй олон мянган журам цэгцрэх ёстой.

Энэ хуультай хамт баталсан “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэхийг даалгаж, холбогдох хуулийн төслийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан. Үүнийг хэрэгжилт хангагдах шаардлагатай. Учир нь энэ ажлын хүрээнд журмын тоо цөөрч, хуульд тусгагдах ёстой боловч журамд орсон байгаа заалтууд цэгцрэх юм.

Эдгээр бодлого, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр нь хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэсэн Үндсэн хуулийн заалт бүрэн утгаар биеллээ олно.

Энэ чуулганаас эхлэн Улсын Их Хурлын цомхон, шинэ бүтэцтэй ажиллах болсон. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэж, 11 Байнгын хорооны тоог цөөлж, найм болголоо.

Бид “Хүн төвт” стратегиа нэгэнт баталсан тул энэ стратегийнхаа дагуу Улсын Их Хуралд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороог байгуулсан.

УИХ-ын энэхүү шинэ бүтэц, механизмыг хэвшүүлэх, үр дүн гаргаж ажиллахад гишүүд идэвх зүтгэл гаргана гэдэгт итгэж байна.

Шинэтгэл хийгдсэн бас нэг асуудал бол төсвийн хэлэлцүүлэг юм. Төсөв хэлэлцэхэд хэт богино хугацаа зарцуулдаг байсныг больсон. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж төсвийн төслийг хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж, 4 байсныг 5 үе шаттай болгож өөрчилсөн. Ингэхийн тулд намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлдэг болсон.

Ингэснээр УИХ-ын гишүүд тойрогтоо төсвийн төслийг мэргэжлийн байгууллага, ард иргэдийн дунд олон талын оролцоог хангаж, илүү нухацтай хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэж чадсан юм.

Парламентыг илүү нээлттэй, иргэддээ ойр байлгах зорилгоор “Нээлттэй парламент-2025” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хөтөлбөрөөр оюутан залуус болон ахмад үеийн төлөөллийг парламентын үйл ажиллагаанд хамруулан, мэдлэг, туршлага солилцож, шинэ сэтгэлгээний гүүрийг бүтээх, ахмадын арвин туршлагыг хослуулахыг зорьж, хэрэгжүүлж ирлээ. Уг хөтөлбөрийн хэрэгжилтэд цаашид бид анхаарах хэрэгтэй.

Надад итгэл хүлээлгэн энэ хугацаанд Улсын Их Хурлын даргаар ажиллах боломж олгосон, энэ хугацаанд бодлого, үйл хэргийг маань дэмжин ажилласан парламентын эрхэм гишүүд Та бүхэнд болон мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн зөвлөсөн Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.

Миний бие "Хүн биш, хууль засагладаг" төр засагтай байхын төлөө, улс төрийн намууд нэг хүний өмч биш, хамтын удирдлагын байгууллагыг байлгахын төлөө, парламентын засаглалаа төгөлдөржүүлэн, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө улам бүр хүчтэй тэмцэх болно.

Улсын Их Хурлын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр бол Монгол Улсын парламентын тогтолцоог эрхэмлэн дээдлэх ёс зүй, засаглал хоорондын тэнцвэр, шударга ёсны төлөө хийж буй тэмцлийн эхлэл юм. Монгол Улсад "Хүн биш, хууль засагладаг" байх эрх зүйт төрийн төлөө, парламентын нэр хүндийг сахин хамгаалж, улс төрийн дарангуйллын хөрс бий болгохоос сэргийлж гаргаж байгаа шийдвэр юм.

Цаашид ч би Монголын төр, ард түмнийхээ төлөө хийж бүтээх их үйл хэрэгт сэтгэл, хүчээ зориулсаар байх болно.

Монгол Улс маань хөгжин дэвжиж, ард иргэдийн маань амьдрал өөдлөн дээшилж, ардчилсан парламентын засаглал улам батжин төгөлдөржих болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.179.27.215) 2025 оны 10 сарын 21

Амарбаясгалан, Оюунэрдэнэ, Баттулга нар бол жинхэнэ мэргэшсэн луйварчид. Бид эднээс яаж салах юм бол доо. Үнэхээр аймаар арга зальтай.

0  |  0
ЗОЧИН(202.179.27.215) 2025 оны 10 сарын 21

Амарбаясгалан, Оюунэрдэнэ, Баттулга нар бол жинхэнэ мэргэшсэн луйварчид. Бид эднээс яаж салах юм бол доо. Үнэхээр аймаар арга зальтай.

0  |  0
Zochin(125.134.104.67) 2025 оны 10 сарын 21

Baasny xulgaich

1  |  0
zochin(157.15.7.108) 2025 оны 10 сарын 21

zaa chi bitgii shaa\n

1  |  0
zochin(157.15.7.108) 2025 оны 10 сарын 21

zaa chi bitgii shaa\n

1  |  0
zochin(157.15.7.108) 2025 оны 10 сарын 21

zaa chi bitgii shaa\n

1  |  0
333(66.181.178.214) 2025 оны 10 сарын 20

Сайхан Хонгорзул бна.

0  |  0
glg(59.153.84.218) 2025 оны 10 сарын 21

Хулгайч хулгайчийг бариарай гэж хамгийн ихээр орилдог гэж... Авилгач хулгайчдын хамгийн их хэлдэг үг АРД ТҮМЭН..сүүлийн үед хийсэн хэлсэн бүх зүйл түүнийг хулгайч авилгач луйварчин гдгийг харуулж байгаа.. хууль хүчнийхэн маш муу улс төртэй хутгалдаж ажлаа хийж чадахаа байж тэдний гар хөлийн үзүүртл зарагдаж явдаг болжээ харамсалтай

2  |  0
MARA (197.211.63.5) 2025 оны 10 сарын 20

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгу

0  |  0
MARA (197.211.63.5) 2025 оны 10 сарын 20

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгу

0  |  0
S(103.229.122.88) 2025 оны 10 сарын 19

SAWI80955877

0  |  0
Зочин(59.153.115.101) 2025 оны 10 сарын 21

Амарбаясгалан өөрийн гэм бурууг хүлээж албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тул Ерөнхий сайд болох ёсгүй.

2  |  0
zochin(1.73.145.78) 2025 оны 10 сарын 21

hulgaich hudlaa huthhaa boloo mal baisan bol ene uvul nidalgaand yavuulchmaar bna shu

2  |  0
S(66.181.179.211) 2025 оны 10 сарын 18

SEXSEER VANXANDI SXN BOOB XXI BOOW DOLOOGD ANUSDI AL SEKSDEED80955877

0  |  0
жүжигчин бол(192.82.65.180) 2025 оны 10 сарын 21

Нүүрсний хулгайч байж , мэргэжэлээ сольж жүжигчин болооч. жүжигчид чинь яг та нартай ажил таалагдсантайгаа унтаж, завхайрч, байнга л худлаа хэлдэг шдээ. Жүжигчин болвол хол явахнээ.

3  |  0
za bitgii bur za(202.131.225.197) 2025 оны 10 сарын 21

Luivarchin novsh doo. Jinhene nvvrsenii hulgaich novsh ch dee..

1  |  1
za bitgii bur za(202.131.225.197) 2025 оны 10 сарын 21

Luivarchin novsh doo. Jinhene nvvrsenii hulgaich novsh ch dee..

2  |  0
Top