Филиппинд болсон хар салхины улмаас 25 хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 30

Филиппиний Лусон аралд нүүрлэсэн хар салхины улмаас нас барагсдын тоо 25-д хүрсэн талаар тус улсын цаг уурын албанаас өчигдөр мэдээлэв. Мөн 645 хүн ямар нэг хэмжээгээр хохирол амсчээ. Гэсэн хэдий ч уг байгалийн гамшгийг хөдөө аж ахуйн салбар хохирол багатай өнгөрөөсөнд тооцож байна. Цаг агаар таагүй байгаагаас зарим төрийн байгуул­лагууд, сургуу­лиудыг хааж, хүмүүсийг түр орогнох байранд байрлуулжээ. Үзэгдэх орчин муу тул төв, өмнөд хэсэг рүү хийх дотоод нислэгүүдийг цуцлаад байгаа аж. Филиппиний цаг уурчид гамшигт нэрвэгд­сэн бүс нутагт ширүүн бороо үргэлжлэн орж, салхины хурд 100 км/цагт хүрэн, үер болж болзошгүйг ард иргэд­дээ анхааруулжээ.  Филиппинд нүүрлэсэн далайн шуурга цааш Өмнөд Хятадын тэнгист нүүрлэх юм байна.

 Р.Слава.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top