7000 жил үргэлжилсэн хайр

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 30

Хүн, амьтан төдийгүй нянгууд ч нэг нэгнээ хайрлаж, дурладаг гэнэ. Америкийн Массачусетсийн далайн хүрээлэнгийн эрдэмтэд Хар тэнгисийн ялзмагийг судлан ийм дүгнэлтэд хүрчээ. Тэд еmiliania huxleyi төрлийн нянгийн ДНХ-ийг тогтооход түүнээс сoccolithovirus төрлийн нян давхар илэрсэн байна. “Фотосинтезийн улмаас эдгээр нян ийн нийлсэн бөгөөд олон жилийн турш бие биедээ дасаж, нэгэнгүйгээр оршихгүй болсон нь гайхалтай. Бид хоёр нянг салгахыг оролдоход нэгийнх нь үйл ажиллагаа шууд буурч байсан” хэмээн тус хүрээлэнгийн ажилтан Марко Колен ярьжээ. Тэдгээр нян ойролцоогоор 7000 жилийн турш ийн “хамт амьдарсан” хэмээн эрдэмтэд таамаглаж буй.

R.Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top