.jpg)
Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь тагтан дээрээ цементээр хучиж нуусан 50 гаруй насны эрд Өмнөд Солонгосын шүүхээс 14 жилийн хорин ял оноожээ.
Уг хэрэг одоогоос 16 жилийн өмнө үйлдэгдсэн бөгөөд энэ лхагва гарагт тус хэрэгт холбогдох шүүх хурал болж, хүн амины хэрэгт нь 14 жилийн хорих ял, мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт нь 2.6 жилийн ял оноожээ.
Гэмт этгээд 2007 оны тавдугаар сараас хойш 30 орчим насны эмэгтэйтэй хамтран амьдарч эхэлжээ. 2008 оны 10-р сард гэмт этгээд хамтран амьдрагчаа өөр эртэй хамт байгааг харсны дараа түүнтэй маргалдаж, улмаар аминд нь хүрчээ. Үүний дараа цогцсыг чемоданд хийж, орон сууцныхаа гадна талын тагтан дээр байрлуулан, тоосго болон цементээр бүрхжээ.
Хохирогчийн цогцсыг өнгөрсөн оны наймдугаар сард буюу аллага болсноос 16 жилийн дараа байрны шинэ эзэн засвар хийх үеэрээ олжээ. Гэмт этгээдийн хурууны хээ болон бусад нотлох баримтууд цементэн дээр байсан тул цагдаа нар гэмт этгээдийг тэр даруй саатуулсан байна.
Мөрдөн байцаалтын явцад гэмт этгээд 2024 оны наймдугаар сард 0.5 грамм метамфетамин худалдан авч, хэрэглэсэн болох нь тогтоогджээ.

Сэтгэгдэл ( 0 )