Эверестийн өндрийг хэмжинэ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 30

Балбын эрх баригчид гадаадын жуулчдыг татдаг гол түүхэн дурсгалт газар болох, дэлхийн хамгийн өндөр оргил Эверестийн өндрийг өөрсдөө хэмжинэ. «Эверест уулын өндрийг аль эрт, тэгэхдээ гадаадынхан хэмжиж байсан. Түүнээс хойш уулын өндрийг янз янзаар л нэрлэж байна. Харин энэ удаад Балбын Засгийн газар өөрсдийн хүчээр уулынхаа өндрийг хэмжинэ» гэж Балбын Засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ. Эверестийн өндрийг анх 1956 онд Британийн Ост-Инд компани Агуу тригонометрийн хэмжилтийн хүрээнд хэмжиж байв. Тэр үед Балба улс гадаадынханд хаалттай байсан учир хэмжилтийг Энэтхэгийн нутаг дэвсгэрт хийжээ. Англичууд уулыг далайн түвшнээс 8840 метр өндөр гэж тогтоосон юм. Харин Энэтхэг 1955 онд шинэ судалгаа хийж, уулын өндрийг найман метрээр нэмсэн байна. Өнөөдрийг хүртэл Балбын Засгийн газар Эверестийн албан ёсны өндрийг 8848 гэж үздэг. Тэгвэл хамгийн сүүлд 2005 онд Хятадын Шинжлэх ухааны академи болон Геодези, газрын зураг зүйн улсын товчооны шинжээчид хэмжилт хийгээд, Эверестийг зундаа 8844 метр, өвөлдөө цасны давхрага нэмэгдээд 8848 метр байдаг гэсэн тооцоо гаргасан байна. Балбын Геодезийн албаны ажилтан Гопал Шрестхагийн мэдээлснээр, уулын өндрийг хэмжих ажил хоёр жил үргэлжилнэ. Энэ онд шинжээчид 2012 онд ажлаа дуусгахаар төлөвлөжээ. Хэмжилтэд хэмжих жирийн хэрэгслийг болон дэлхийн байршлыг заагч хиймэл дагуулын системийг ашиглах аж. Далайн түвшнээс дээш эхний цэгээр ууланд хамгийн ойр орших Энэтхэгийн далайн цэгийг авах аж. Балбын газар зүйчид мөн Эверестийг 8848 метр өндөр гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй Хятадтай маргаанаа эцэс болгоно гэж найдаж байна. 2011 онд авиралтын гурван сарын хугацаанд анх удаа 92 шинжилгээний анги Эверестэд гарсны ачаар Балбад есөн сая долларын орлого оржээ. 1953 онд Шинэ Зеландын иргэн Эдмунд Хилари анхны авиралтын хийснээс хойш Эверестийн оргилд 3448 хүн гарсан байна.

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top