Юүтүбэр бүсгүй бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа ОЛОН НИЙТЭД мэдэгджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 10

 

Өмнөд Солонгосын 22 настай юүтүбэр бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон тухайгаа олон нийтэд мэдээлжээ. 

Тэрээр өнгөрсөн жил таксины жолоочийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд энэ тухайгаа олон нийтэд мэдээлснээр Metoo хөдөлгөөнийг дахин эхлүүлж, хохирогчдын дуу хоолой болж эхэлжээ. 

Энэ тухайгаа юүтүбэр бүсгүй өөрийн юүтүб хуудаснаа "Энэ бүхнийг хэлэхэд надад удаан хугацаа шаардагдсан" хэмээх тайлбар бүхий видео оруулжээ. Тус бичлэгт 2024 оны 5-р сарын 23-ны өглөө найзтайгаа үдшийг өнгөрөөгөөд харьж явахдаа таксины жолоочийн халдлагад өртсөн тухайгаа ярьсан байна. 

Энэ талаар тэрээр "Нийтийн тээвэр зогссон учраас шөнийн 02:00 цагийн үед таксинд суусан. Би их согтсон байсан учраас арын суудалд өөрийн ухаангүй болчихсон байсан. Ухаан ороход таксины жолооч байрны зогсоол дээр машины байрлуулаад намайг хүчиндэж байсан. Өмнө нь бэлгийн харилцаанд орж байгаагүй учраас энэ бүхэн маш их өвдөлттэй, аймшигтай байсан. 

Гэмт хэрэг үйлдсэн хүн нь би биш ч гэсэн яагаад ч юм би бусдаас нуугдах ёстой юм шиг санагдсан. Хүмүүс намайг өрөвдөөсэй гэж хүсээгүй учраас бүх зүйл зүгээр байгаа юм шиг дүр эсгэж, видеогоо үргэлжлүүлсээр байсан.

Бие минь ихээр гэмтсэн учраас жил гаруйн хугацаанд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байна. Мөн сандрал, сэтгэл гутрал, нойргүйдэл гэх мэт олон зүйлстэй тэмцсээр байна. Өнгөрсөн наймдугаар сард бүр амиа егүүтгэхийг оролдсон" хэмээн нулимс дуслуулан ярьжээ. 

Уг видео цацагдсан даруйдаа 24 цагийн дотор 1.5 сая үзэлт авсан байна. Мөн твиттер орчинд #METOO_2025, #StandWithKwakHyeolSoo, #MyStoryIsResistance зэрэг hashtag-ууд трэнд болж олон тооны хохирогчид өөрсдийн туршлагыг хуваалцан, энэ тухай хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнөж эхэлсэн байна. 

Гэмт этгээдэд өнгөрөгч есдүгээр сард тэнсэн харгалзах ял оноожээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хммм(103.212.162.102) 2025 оны 11 сарын 11

Солонгос сэтгэхүй нь тийм юм. Эмэгтэй хүнийг дорд үздэг, юун сүртэй юм гэж хүлээж авч байж ч мэдэх. Солонгос хүнд л эрд гарав охид минь.

0  |  0
Хммм(103.212.162.102) 2025 оны 11 сарын 11

Солонгос сэтгэхүй нь тийм юм. Эмэгтэй хүнийг дорд үздэг, юун сүртэй юм гэж хүлээж авч байж ч мэдэх. Солонгос хүнд л эрд гарав охид минь.

0  |  0
Зочин(59.153.115.193) 2025 оны 11 сарын 10

Яагаад тэнсэн гэж? огт танихгүй эр хүсээгүй бүр өөрийгөө удирдах биeэ хамгаалах чадваргүй бхад хүчиндсэн бна. Онгон бсан нь бүр ч харамсалтай. Дэндүү өгөөмөр ял бна

3  |  0
Зочин(202.9.46.88) 2025 оны 11 сарын 10

Энэ мэдээ хэнд хэрэгтэй вэ ?

1  |  0
Top