Жүжигчин Сами Насери шоронд хоригдож байх хугацаандаа хоолойгоо огтолж амиа хорлохыг оролджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 30

“Леон”, “Такси” зэрэг киногоороо олны танип болсон Францын жүжигчин Сами Насери шоронд хоригдож байх хугацаандаа хоолойгоо огтолж амиа хорлохыг оролджээ. Үүний дараа түүнийг Ниццагийн эмнэлгийн сэтгэл мэдрэлийн тасагт хүргэсэн ба түүний найз бүсгүйн хэлснээр шоронд түүнтэй муухай харьцаж, амиа хорлохыг оролдоход хүргэсэн байна. Өдгеө 50 настай Сами Насери өнгөрсөн дөрөвдүгээр сард хутга барьж хүн рүү дайрсан танхайн хэргээр Грассын шоронд 16 сар хоригдох ял авсан юм. Энэ нь түүний анхны хэрэг биш бөгөөд цагдаа зодсон, рестоны үйлчлуүлэгчийг гэмтээсэн, хурд хэтрүүлсэн зэрэг хэргээр хэд хэдэн удаа шийтгүүлж байсан юм байна.

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top