.jpg)
Өмнөд Солонгост томуугийн өвчлөл өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 14 дахин өсжээ. Ихэвчлэн сургуулийн насны хүүхэд, өсвөр үеийнхэн дунд тархалт өндөр байгаа бөгөөд эмнэлгүүдэд томуугийн улмаас хандах өвчтний тоо эрс нэмэгджээ.
Солонгосын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Газрын (KDCA) мэдээлснээр, 2025 оны 46-р долоо хоногт буюу 11-р сарын 9–15-ны хооронд улсын хэмжээний 300 эмнэлэгт хандсан 1,000 гаруй өвчтний 66.3 хувь нь томуу төст өвчний улмаас ханджээ.
Өвчлөл голчлон сургуулийн насны хүүхэд, өсвөр үеийнхэн дунд тархаж байгаа бөгөөд энэ нь сургуулийн орчинд халдвар амархан тархдагтай холбоотой гэж тайлбарлажээ.
Энэ жилийн өвчлөл нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 14 дахин өндөр байгаа нь онцгой анхаарал татаж байна. Сөүл хотын эмнэлгүүдэд хүүхдүүд эмчилгээ авахын тулд урт дараалал үүсгэн хүлээж байгаа нь томуугийн тархалт эрс нэмэгдсэнийг харуулж байна гэв.
Энэ өвөл томуугийн дэгдэлт хүндэрч болзошгүй байгаа тухай холбогдох албаныхан ард иргэдэд анхааруулжээ.
Эрүүл мэндийн байгууллагууд өвлийн улирал эхлэхээс өмнө томуу, COVID-19 вакцинд хамрагдахыг олон нийтэд уриалж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар орчилд буй томуугийн вирус нь А хэлбэрийн (H3N2) вирус юм. Зарим вирус мутацид орсон ч вакцинууд уг вирусны эсрэг үр дүнтэй үйлчилж байгаа тухай KDCA мэдэгдсэн байна.
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )