Йонагуни арал дээр дунд зайны тусгалтай пуужин байрлуулах төлөвлөгөөнөөсөө татгалзаагүй гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 24

Тайванийн арлаас 110 км зайтай орших Японы Йонагуни арал дээрх тус улсын Өөрийгөө хамгалах хүчний цэргийн гарнизоны эдэлбэр газарт дунд зайны тусгалтай пуужингууд байрлуулах төлөвлөгөөнөөсөө Японы засгийн газар татгалзаагүй гэж Японы Батлан хамгаалахын сайд Шинзиро Коизуми мэдэгджээ.

“Энд пуужин байрлуулах нь бүс нутгийн түгшүүртэй байдлыг улам даамжруулна гэсэн мэдэгдэл огт үндэслэлгүй юм” гэж тэр онцолсон тухай Киодо агентлаг мэдээлэв.

Тайваньд цэргийн хямрал үүссэн тохиолдолд Япон улс ямар арга хэмжээ авах вэ гэсэн сэтгүүлчдийн асуултад Японы сайд хариулаагүй гэнэ. Энэ сэдвээр Японы Ерөнхий сайд Санаэ Такаичийн хэлсэн үг Токио, Бээжингийн хоорондын харилцаа хурцдахад хүргэсэн юм.

Японы Йонагуни арал дээр тус улсын Өөрийгөө хамгалах хүчний цэргийн гарнизоныг 2016 онд эмхлэн байгуулсан бөгөөд тэнд дунд зайны тусгалтай "Тип-03" пуужингууд байрлуулахаар төлөвлөж байгаа ажээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top