"Choco Pie" хулгайлсан хэрэгт холбогдсон ажилтныг ЦАГААТГАЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 27

 

Давж заалдах шатны шүүхээс ажлынхаа хөргөгчнөөс хоёр ширхэг Choco Pie зөвшөөрөлгүй авсан этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүйд тооцож, түүнийг цагаатгажээ. 

Анхан шатны шүүхээс түүнд 50 мянган вонын торгууль ногдуулсан бол давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хүчингүйд тооцжээ. 

Хэргийг эргэн сануулбал, 2024 оны 1-р сарын 18-ны өдөр өглөөний 04:00 цагийн үед, Өмнөд Солонгосын Чолла мужийн Ванжу дүүрэгт байрлах нэгэн компанийн ажилтан хөргөгчнөөс 400 вонын үнэ бүхий Choco Pie болон 650 вонын үнэ бүхий Custard cake авч иджээ. Нийтдээ 1050 вонын үнэтэй эдгээр амттангуудыг байгууллагын зөвшөөрөлгүй авч идсэн ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. 

Уг ажилтан өгсөн мэдүүлэгтээ "Шөнийн ээлжинд ажиллах үед ажилчид иймэрхүү хөнгөн амттан идэх нь бараг л хэвшил болсон зүйл гэж хэлж болно. Хулгайлах сэдэл байгаагүй" хэмээн мэдүүлжээ. 

Прокурорын зүгээс түүнд 500 мянган вонын торгууль ногдуулах санал гаргасан бол анхан шатны шүүхээс түүнд 50 мянган вонын торгууль ногдуулжээ. Гэсэн ч түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шүүхийн хаалга татахад хүргэсэн хууль эрх зүйн байдал нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд байсан билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top