Николас Кэйж Аляска мужийн цуврал алуурчны тухай кинонд тоглоно

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 30

Николас Кэйж Аляска мужийн цуврал аллагын тухай бодит явдлаас сэдэвлэсэн “Frozen Ground” буюу "Хөлдүү хөрс" кинонд тоглохоор болжээ. Тэрээр цуврап алуурчныг барьсан Глэйн Флод хэмээх цагдаагийн дүрийг бүтээх юм байна. Уг киноны зураг авалтыг ирэх аравдугаар сарын 10-нд эхлүүлэх ажээ. Тус киноны найруулагчаар Эметт Фурла ажиллах бөгөөд “Amber Entertainment” бүтээх юм. "Хөлдүү хөрс" киноны зохиолыг амьдралаас нь сэдвэлсэн Аляска мужийн цуврал алуурчин Хансэн 1970-аад оны үед нэгэн талхны мухлаг ажлуулан эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байжээ. Тэрээр 12 жилийн дотор 17 эмэгтэйг хөнөөсөн ч зөвхөн 12-ынх нь цогцолс л олдсон байна. Мөн 30 эмэгтэйг хүчиндсэн нь илэрчээ.

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top