Италийн Мантуа хотод оршин суух Борго Виргилио гэгч нэгэн эр хоёр жилийн өмнө нас барсан ээжийнхээ дүрд хувиран тэтгэврийг нь авдаг байжээ. Орон нутгийн цагдаагийн газраас түүнийг улсад онц их хэмжээний хохирол учруулсан залилангийн хэрэгт буруутган шалгаж байгаа аж.
Өдгөө 56 настай тэрээр энэ сарын эхээр нас барсан ээжийнхээ иргэний үнэмлэхийг үзүүлэн тэтгэврийг нь авах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Одоогоор хохирлын хэмжээ бүрэн тогтоогдоогүй байгаа ч жилийн 53 мянган еврогийн тэтгэвэр авдаг байжээ. Түүнчлэн ээжийнхээ нэр дээр байдаг гурван үл хөдлөхийг зарах гэж байсан байж болзошгүй байна.
Борго Виргилио гэгч эр ээжийгээ нас барсныг мэдэгдүүлэхгүйн тулд угаалгын өрөөндөө нууж, үнэр гарахаас сэргийлэн тусгай бодистой уусмалд хийсэн байсныг хэргийн газрын үзлэгээр олж тогтоожээ.
Италид энэ төрлийн хэрэг нэг бус удаа гардаг. Хамгийн сүүлд 2023 онд Италийн Верона хотын нэгэн эр ээжийнхээ цогцсыг таван жилийн турш нууж, тэтгэврийг нь авсан хэрэг бүртгэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )