Өнөөдөр /2025.12.01/ УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
Мөн Төсвийн байнгийн хороо /Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох” асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан/
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан/
Хууль зүйн байнгын хороо /Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага/ тус тус болно.

Сэтгэгдэл ( 0 )