Сураггүй алга болсон эрийн цогцосыг 27 жилийн дараа олжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 30

27 жилийн турш сураггүй алга болсон нэгэн эрийн цогцосыг АНУ-ын Луизиана мужийн банкны барилгын яндангаас олжээ. Түүнийг шүүхээс автомашин хулгайлсан хэргээр буруутган байцааж байсан тул гэрийнхэн нь түүнийг алга болсон тухай мэдэгдээгүй байна. Түүний цогцосыг банкны барилгад засвар хийх үеэр олж, лабораторийн шинжилгээнд оруулснаар таньжээ. Тэрээр яндан руу орсноосоо хойш хэд хоногийн дараа амьсгал хураасан гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргаад байгаа аж. Мөн түүний эргэн тойронд цүнх, сав байгаагүй учир банк дээрэмдэх зорилгогүй байсан гэж тодорхойлжээ.

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top