Сиднейд химийн хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болов

2025 оны 12 сарын 02

Бямба гарагийн орой Австралийн баруун хэсэгт орших Сидней хотын хойд хэсэгт байрлах Сент Мэри хотын  химийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт  их хэмжээний дэлбэрэлт болж гал түймэр  гарчээ. Тодруулбал химийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт хадгалагдаж байсан химийн бодис хадгалах сав агаарт шидэгдэж асар том хэмжээний галын бөмбөг агаар мандалд үүсгэжээ.

Гал түймэр унтраах, аврах NSW-ийн мэдээлснээр гал түймрийг унтраахаар олон арван гал түймэр унтраах нэгжүүдийн 200 гаруй гал сөнөөгчид 12 цагийн турш тасралтгүй ажилласан ба гал түймэр унтраах үеэр хоёр гал сөнөөгч гэмтэж бэртжээ.

Уг гал түймэр нь Сиднейн баруун хэсэгт сүүлийн жилүүдэд гарсан “хамгийн том түймрийн нэг” хэмээн тодорхойлсон ба галын голомтоос 200 метрийн эргэн тойронд аюулгүй байдлын зурвас татаж, иргэд олон нийтийг агаар мандалд тархсан химийн бодис, агаарын бохирдлоос үүдэн цонх, хаалгаа онгойлгохгүй байх, аюулгүй байдлаа хангах заавар зөвлөмжийг өгсөн байна.  Гал гарсан шалтгаан тодорхойгүй байна.

Эх сурвалж: bbc.com 

  •  
  •  
  •  
  •  
  •  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top