БНСУ-д гарсан ослын хэрэг ХАЛДАШГҮЙ эрхийн талаарх маргаан дэгдээв

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Энэ сарын 12-ны өдөр манай улсаас БНСУ-д суух ЭСЯ-нд ажилладаг нэгэн иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан хэрэг гарчээ. Энэхүү хэрэг халдашгүй бүрэн эрхийн талаарх маргааныг дэгдээгээд байна. 

Жолоочийн цусан дахь спиртийн хэмжээ нь жолооны үнэмлэх хүчингүй болгох түвшинд буюу 0.08 хувиас дээш байжээ. 

Ёнхап ньюсийн мэдээлснээр тус ажилтныг согтуугаар жолоо барьсан, бусдад гэмтэл учруулсан зэрэг хэрэгт буруутган шалгаж байгаа бөгөөд тухайн иргэн дипломат ажилтан биш хэдий ч ЭСЯ-нд ажилладаг тул халдашгүй эрхийн хүрээнд хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой байгаа нь асуудал шүүмжлэл дагуулж эхэлсэн байна. 

ЭСЯ-ны зүгээс тус ажилтанд халдашгүй эрх эдлүүлэх эсэх талаар шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрт үндэслэн хэргийг прокурорт шилжүүлэх эсэхийг шийдэх аж.  

Энэхүү мэдээллийг тус улсын томоохон хэвлэлүүд мэдээлж, дипломат албаны хариуцлага, нэр хүндийн асуудлын хурцаар хөндөж эхэлжээ. 


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оджаргал(103.26.195.74) 2 цагийн өмнө

Батцэцэгийн эгчийн хүүхэд юм гэсэг шүү!!!

0  |  0
Top