Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдсан хэрэгтэй холбогдуулан, дотоодын цэргийн анги, салбарын үйл ажиллагаа, хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмүүдийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны А/176 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн санал, дүгнэлт гарчээ.
Дээрх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, мөн ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.


Сэтгэгдэл ( 0 )