Элон Маскийн AI чатбот ёс суртахууны НОЦТОЙ асуудал үүсгэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 07

 

Элон Маскийн компанийн бүтээсэн AI чатбот Grok нь сүүлийн өдрүүдэд олон улсын хэмжээнд томоохон маргаан дагуулж байна. Учир нь хэрэглэгчдийн хүсэлтээр эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн тухай бэлгийн шинжтэй, хувцасгүй мэт дүрслэл бүхий зураг гаргасан нь хууль эрх зүйн болон ёс суртахууны ноцтой асуудал үүсгэжээ. 

Элон Маскийн эзэмшдэг X (хуучнаар Twitter) платформд суурилсан энэхүү чатбот нь хэрэглэгчид шууд ашиглах боломжтой бөгөөд текст болон зураг үүсгэх чадвартай, хэрэглэгчдийн постод хариу хэлбэрээр зураг гаргах боломжтой.

Энэхүү чатбот хэрэглэгчийн хэрэглэгчийн зураг дээр зөвшөөрөлгүйгээр хувцасгүй мэт, эсвэл бэлгийн шинжтэй дүрслэл гаргасан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Мөн зарим хэрэглэгч Grok-оор хүүхдийн зураг дээр бэлгийн шинжтэй өөрчлөлт хийлгэсэн нь илэрч, энэ нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзжээ. 

Их Британийн Ofcom зохицуулагч байгууллага X болон xAI компанитай яаралтай хэлэлцэж байгаа бол Европын Комисс энэ асуудлыг “маш ноцтой” гэж үзэж, хууль эрх зүйн арга хэмжээ авч болзошгүй гэж мэдэгджээ. 

Хэрэв X болон xAI компаниуд энэхүү асуудлаа шийдвэрлэхгүй бол их хэмжээний торгууль төлөх шаардлагатай болох ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top