17 найз охинтой эр залилангийн хэргээр саатуулагджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Автомашины осолд орсны улмаас 17 эмэгтэйтэй зэрэг үерхдэг байсан эр залилангийн хэргээр саатуулагдахад хүрчээ.

Уг хэрэг Хятадад гарсан бөгөөд олон нийтийн анхаарлыг ихээр татаад байна. Тухайн эрэгтэйг Юань хэмээдэг бөгөөд түүнийг автомашины осолд орсны дараа эмнэлгийн ажилтнууд түүний биеийн байдлыг ойр дотнынхонд нь мэдээлжээ. Удалгүй бүсгүйчүүд ээлжлэн ирж түүнтэй зэрэг үерхдэг байсан болох нь ил болсон байна. 

Тэрээр өмнө нь гэрлэж байсан бөгөөд тухайн үедээ ч мөн өөр бүсгүйчүүдтэй үерхдэг байжээ. Мөн өөр нэгэн эмэгтэйтэй хүүхэдтэй болсон бол хуримаа хийхээр төлөвлөж байсан эмэгтэй ч мөн дээрх бүсгүйчүүд дунд байжээ. 

Түүнтэй хоёр жилийн хугацаанд гэр бүл болон амьдарсан бүсгүй хэлэхдээ "Тэр эмэгтэйчүүдийн сэтгэл зүйг ойлгох онцгой чадвартай нэгэн. Тэр өөртөө дурлуулахын тулд юу хэлэхээ маш сайн мэддэг. Юань гар утсаа хэзээ ч биеэсээ салгадаггүй" гэжээ. 

Хэдийгээр олон бүсгүйтэй зэрэг үерхдэг ч тэрээр эмэгтэйчүүдийн талаарх нарийн мэдээлэл болон бусад зүйлсийг хооронд нь хэзээ ч хольж солилгүй, маш сайн санаж чаддаг байсан талаар бүсгүйчүүд дурджээ. 

Дээрх бүсгүйчүүд дунд Юаньтай есөн жилийн турш харилцаатай байсан эмэгтэй ч байжээ. Тэрээр Юаньд санхүүгийн дэмжлэг ихээр үзүүлдэг байсан бөгөөд Юанийг залилангийн хэргээр саатуулан баривчилсан байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top