
Өмнөд Солонгост өнгөрсөн оны хоёдугаар сард 7 настай сурагч охин багшийнхаа гарт онц, хэрцгийгээр амиа алдсан хэрэг гарсан билээ.
Уг хэрэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Шүүхээс сурагчаа хөнөөсөн багшид бүх насаар нь хорих ял оноожээ.
49 настай Мён Жэ Ваны үйлдсэн уг хэргийг тодруулбал,
Уг хэрэг энэ сарын 10-ны өдөр гарсан бөгөөд 40 гаруй насны эмэгтэй багш болон 8 настай сурагч нар хутганы шарх авсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Хэвлийдээ хэд хэдэн хутганы шархтай охиныг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь нас барсан бол багш нь хүзүү болон гартаа хутганы шарх авчээ.
Мөрдөн шалгалтын явцад багш бүсгүй хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, өөртөө гэмтэл учруулсан тухайгаа ярьсан хэмээн албаныхан дурджээ. Сурагч охин урлагийн сургуульд орохоор зэхэж байсан бөгөөд өдөр өнжүүлэхэд хичээллэж байгаад ийнхүү амиа алдсан байна.
Цагдаа нар багш бүсгүйг сэтгэл гутралын улмаас ажлаасаа чөлөө авч, өнгөрсөн зуны сүүлээр сургуульдаа эргэн ажиллаж эхэлсэн болохыг олж тогтоожээ. Гэмт этгээд хутганы шархнаасаа үүдэн хагалгаанд орсон ба бие нь тэнхэрсний дараа үргэлжлүүлэн байцаана хэмээн мэдэгдэж байсан билээ.
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )