МУ-ын заан Ч.Батзориг: Би шөлөөр цадаж, төлөөр баяжсан хүн

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 09

МУ-ын заан Ч.Батзориг: Би шөлөөр цадаж, төлөөр баяжсан хүн

Энэ удаа МУ-ын заан Ч.Батзориг “Бизнес ток” булангийн хүндэт зочин боллоо. Монголын ард түмэн хайртай зааныхаа өсгөж үржүүлсэн үхэр сүргийн дээжээр үйлдвэрлэсэн сүү, цагаан идээг хүртэх цаг айсуйг уг ярилцлагаас та бүхэн мэдэж авах байх. Энэ ярилцлага зааны элэгсэг дулаан уур амьсгалтай гэрт нь өрнөсөн юм. Түүний эхнэр, хүүхдүүд ч заан Батзоригийн хамгийн дотно туслагчид юм билээ.

Уншигч та бүхний дасал болсон Shock.mn-ийн “Бизнес ток” булан маань заримдаа сонин содон дүр төрхөөр хүрээгээ тэлэх болно.

-Танд амжилт хүсье. Зарим хүмүүс таныг ХАА-н бизнес эрхэлдгийг мэдэхгүй. Бизнесээ хэзээнээс эхэлсэн бэ?

-Юуны өмнө “Зиндаа” сонины хамт олон та бүхэн, уншигчдадаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Би 1996 онд энэ аж ахуйн суурийг тавьж байсан. 11 жил аж ахуйтайгаа зууралдаж явна даа. Миний үндсэн зорилго бол цэвэр мах, сүүний чиглэлээр дагнан, МАА-н фермертэй больё гэж зорьсон. Одоогоор зорилго маань 50 хувьтай явж байна. Үхрийг гаднаас нь харахад үхэр л харагддаг. Гэтэл дотроо махны чиглэлээр өсгөх, сүүний чиглэлээр өсгөх гэж ангилж болдог. Миний маллаж байгаа үхэр бол цэвэр сүү, махны чиглэлийн Оросын Алагтау үүлдэрийн үхэр юм. Анх Батсүмбэрт уг аж ахуй байсан. 1996 оноос хувьчлагдаж, үржил нэлээд алдагдсан. Сүүлийн гурван жилээс хүн болгон малынхаа угшлыг сайжруулахын тулд ямар нэгэн зонхилох чиглэлийг, жишээлбэл манайх “Алагтау” үүлдрийн үхрээр дагнасан. “Алагтау” үүлдрийн 200 орчим үнээ жилдээ тугаллаж байна. Байгалийн цэвэр ус, ургамлыг идэж байгаа малынхаа сүү, махыг ард түмэн, хүүхэд багачууддаа хүргэе, малынхаа чанарыг сайжруулъя гэж боддог.

-Энэ бүх ажлыг эхлэхийн өмнө судалгааны ажил өрнүүлэх шаардлагатай байсан уу. Эсвэл таныг ХАА талын мэдлэг хангалттай хуримтлуулсан хүн гэж ойлгож болох уу?

-Ер нь хүн өөрийн гэсэн зорилготой байх хэрэгтэй. Миний амьдралд арай ойрхон нь МАА юмуу гэж бодсон. Би багаасаа мал дээр өсч, сайн хүмүүсийг дагаж явсны хувьд малыг ямар улиралд яаж маллах ёстой вэ гэдгийг мэднэ. Улсын заан Бямбадоржийн аав хөдөлмөрийн баатар Чадраабал гуайнд гуравдугаар ангиасаа сургуулийн амралтаараа очиж мал малладаг байлаа. 16 нас хүртлээ хөдөө мал дагаж явсан. 1996-2000 он хүртэл хүмүүс сүүг нэг их хэрэглэдэггүй байлаа. 2001 оноос хүмүүсийн амьдрал ахуй боломжийн болоод ирсэн учраас эрүүл байж урт наслахын төлөө, эрүүл хүнс хэрэглэхийн тулд сүү, цагаан идээг их хэрэглэдэг болсон.

-Фермерийн тоног төхөөрөмж суурилуулалт хамгийн хэцүү нь байх тийм үү. Ер нь олдоц их байлаа гэхэд үнэ өртөг нэлээд биз?

-Анх фермерээ дан махны чиглэлээр ажиллуулж байлаа. 2003 оноос эхлээд үхрийг фермерлэж эхэлсэн. Социализмын үед байсан 800 үнээний фермерийн багажуудыг хаягдал төмөрт өгөөд явуулчихсан байдаг. Цахилгаан саалтуурыг нь оллоо гэхэд автомат усалгаа гээд их л олон юм хэрэг болсон. Энд тэндээс цуглуулж байгаад ямар ч байсан фермерээ босгосон доо. Одоо 200 үнээгээ автомат саалтууртай, автомат усалгаатай болгосон. Тоотой хэдэн үнээний дэлэнг шувтардаг болохоор манай ажилчид их хариуцлагатай ажилладаг.

-Хувь хүн эрхэлж байгаа болохоор тохижилтын тал дээр социализмын үеийн нийтийн эзэмшлийн фермерээс ялгаатай юу?

-Манай фермер дээр аварга аварга Сүхбат, Өсөхбаяр, Кёкүшюзан нар очиж байсан. Ер нь манайхаар орсон хүмүүс аятайхан, цэвэр цэмцгэр юм гэж хэлдэг. Өсөхөө аварга “Энэ Батзориг заан биднийг ирнэ гэхээр цэвэрлэчихсэн байх аа” гэж хэлсэн удаатай. /инээв.сур/ Би гадна үзэмж, ажилчдынхаа дотоод журмыг сахиулж цэвэр цэмцгэр чамбай байлгахыг хичээдэг. Аж ахуйн эзэн өөрөө л хичээхгүй бол замбараагүй байдал үүснэ шүү дээ. 20 хоног яваад ирэхэд хашаа хороо хөглөрөөд цаанаа л нэг сэтгэлд тиймхэн. Би ажилчдадаа “та нар цалингаа тоолоод авдагтай адил ажлаа сайн хийгээрэй” гэж захидаг. Сүү, махны чиглэлийн фермерийн үхэр өнөөгийн зах зээлд зохих хэмжээний үнэлгээтэй болсон. Нэг ажилчны анхааралгүй байдлаас нэг үхэр тэжээлэнд хордоод үхлээ гэж бодоход 700-800 мянган төгрөгийн үнэтэй. Анх фермер ажиллуулж байхдаа сүү их гардаг гээд тэжээлээр шахаж байгаад 10-аад үхэр үрэгдүүлж байлаа.

-Малаа алдах мэдээж хэцүү байх тийм үү?

-Тэгэлгүй яахав. Шөнө нэг, хоёр цагийн үед манай малчид утасдаад “үхэр болохоо байлаа” гэвэл гараад л давхидаг хүн дээ. Ер нь багаасаа мал дээр өссөн болохоор малдаа дэндүү их хайртай болчихдог юм байна.

-200 үнээнээс жилд гарах сүүний гарц нь хэр байна вэ?

-Манайд энэ жил 70 гаруй гунж нэмэгдсэн. Сааж байгаа нь 110 үхэр байна. Манай фермер жилийн дөрвөн улиралд үхрээ саадаг. Үхэр есөн cap тээгээд тугалладаг. Есөн cap тээхдээ хоёр сарын өмнө сүүгээ ширгээдэг. Долоон cap саадаг учраас гурван cap сул зогсох учраас фермерийн ажилчдыг сул зогсоохгүйн тулд жилийн дөрвөн улиралд 40, 40-өөр нь тугаллуулдаг. Манайх өдөрт тонн орчим сүү саадаг.

-Тэжээлээ хаанаас базаадаг вэ?

-Тэжээлээ “Улаанбаатар гурил”-аас татдаг. “Улаанбаатар гурил”-ын хивгээр бордож, байгалийн өвсөн тэжээлээ өөрсдөө хийдэг. Сүүний чиглэлийн үхрүүд чинь их сонин шүү дээ. Нэг их анзаардаггүй хүн бол өвс бол өвс л гэж боддог. Цэцэгтэй буурцаг, ургамалтай газрын өвсийг хадаж, сүүний чиглэлийн малдаа өгдөг. Найман сард өвс шарлаагүй байхад ногооноор нь дарчих юм бол өвөл саах үхэрт их шим тэжээлтэй.

-Сүүний үйлдвэр байгууллаа гэхэд танайх өөрсдийнхөө бэлтгэсэн сүүгээр бүтээгдэхүүн гаргах учраас харьцангуй хямдхан байх уу?

-Энэ жил сүү, хиамны үйлдвэрийнхээ байр савыг барьж байгаа. Ер нь сувай үхрээ өсгөөд, саалийнхаа үнээг 250-300 болгосны дараа сүүнийхээ үйлдвэрийг байгуулна гэж төлөвлөж суугаа. Тэгэхээр хоногт 4 тонн сүү саадаг хүчин чадалтай байж сүүний тоног төхөөрөмжөө зоох юм.

-Та сүүгээ арвин авахын тулд малаа хайрлаж бөөцийлдөг. Гэтэл хиам хийхийн тулд тэдгээрийг нядална гэсэн үг. Энэ хоорондох үзэл бодлын зөрчилдөөн танд ямраар тусах бол?

-/инээв.сур/ Эр үхэр бол тодорхой. Манай фермерийн үхрүүд хамгийн дээд тал нь 19 тугаллаж байна. Ер нь малыг нэг их хөгшрүүлэхгүйгээр нядлах хэрэгтэй.

-Зуд турхан боллоо гэхэд түүнийг гэтлэн давахад хувь хүний хөдөлмөрч зан чанар нөлөөлдөг үү?

-Зуд болоход манай мал харьцангуй бага үрэгддэг. Би Ховд аймгийн Чандмань сумын хүн. Жил бүхэн нутагтаа очдог. Хүн нэгэнт мал дагаж амьдарч яваа бол ашиг шимтэй л авч явах хэрэгтэй гэж боддог. Хүн хамгийн гол нь гэдэс цатгалан, мөр бүтэн тайван сайхан амьдарна. Ганц тайван байлгадаг юм нь эдийн засаг, мөнгө байдаг. Ашиг шим муутай малыг дагаж явснаас часхийсэн, ашиг шимээ өгдөг малыг дагнах хэрэгтэй. Манай Ховдод сүү 800 төгрөгийн үнэтэй. Над руу нэг хүн утасдаад Алагтау үүлдрийн 40 гунж авъя гээд байгаа. Би “бодъё” гэж хэлсэн. Литр сүүг хамгийн бага үнэ буюу 400-аар бодоход 16 литр сүү 6400 төгрөг болж байна. Хөдөө мал маллаж байгаа хүмүүстээ хэлэхэд хот орон бараадаж, сааль сүү дагана гэвэл сүүний чиглэлийн хэдэн сайхан үнээ аваад тэжээвэл сүүгээ зараад явахад боломжийн шүү гэж хэлмээр байна. Фермерийг заавал 30 үнээтэй байгуулах албагүй. Өөрийнхөө боломжийн хэмжээнд таарсан сайн сүүтэй үнээ аваад амьдрал ахуйгаа дээшлүүлж болно. Дээхэн үед бага хоршоо гэж байсан. Бага хоршоогоороо нийлээд Улаанбаатар, Батсүмбэр, Гачууртаас сүүтэй үнээ аваад ажиллаж болно. Би 10 жил мал дагаж явна. Хэдийгээр хотод суурьшиж, барилддаг ч гэсэн миний сэтгэл санаа хөдөө мал дээрээ явдаг.

-Фермерийн чиглэлээр бусад хүмүүстээ зөвлөгөө өгөөч?

-Энд тэнд явж байхад тав, арван үнээтэй айл фермер хийх гээд зүтгэдэг. 5-8 үхэртэй айл фермер хийе гэж байгаа бол хорших хэрэгтэй. Яагаад хорших хэрэгтэй вэ гэхээр худалдан авагчид зах зээлээ барааддаг. Жишээлбэл: Би уулын мухарт 10 үнээтэй буучих юм бол сүүний үйлдвэрийн машин манай гэрийн гаднаас өндөр үнэтэй сүү авахгүй шүү дээ. Тийм учраас олон фермертэй газар сүүний ханш Улаанбаатарын ханштай адилхан байдаг.

-Тэр айлууд маань нийлээд тоног төхөөрөмж авлаа гэхэд ямар үнэ ханштай байх бол?

-Ер нь сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж нь дунджаар 100 мянган долларын үнэтэй. Санаа сэтгэл нийлээд авчих боломжтой хүн ч бий, боломжгүй хүн ч бий. Хүн тэр болгон үхрийг мөнгөөр зодоод худалдаж авч чадахгүй. Шөлөөр цадаж, төлөөр баяждаг гэдэг шиг би тугалан малаар л малтай болсон хүн. Мал сайтай айлуудын охин тугалыг нь худалдаж авбал хоёр жилийн дараа гэхэд гурван настай шинэ тугаллах үхэр болно. Тэгэхээр төл малаар малтай болцгоо гэж уриалмаар байна. Заавал үнэтэй юм худалдаж авах шаардлагагүй. Төл мал гэж чамлах хэрэггүй.

-Танай фермерийн нэг өдрийг дүрсэлбэл бас сонин дүр зураг буух байх даа?

-Манай ажил их хүнд.. Би хааяа фермер дээрээ очиж амардаг. Тэгэхэд социализмын үеийн 40-ын бетон барьсан саальчдын дүр зураг надад харагддаг. Өглөө зургаан цаг гээд манай саальчид босдог. Есөн цагт сүүний машин ирнэ. Есөн цаг гэхэд манай ажилчид үхрээ саагаад сүүгээ хүлээлгэж өгөөд, 11 цагт өдрийн цайндаа орж амраад, үдээс хойш дөрвөн цагт оройн саалтанд гардаг. Нэг өдрийн дүр зураг гэвэл энэ байна. Ид хөдөлмөрийн үед элдэв хөгжилтэй үйл явдал, наргиа, хошин үгс тасрахгүй шүү дээ. Ер нь фермер их хөгжилтэй. Би өвлийн цагт гэртээ биш ихэвчлэн фермер дээрээ байдаг. Фермер дээрээ амарч байгаад хот руу ороод ирэхээр битүү утаанд ерөөсөө унтаж болохгүй байгаа юм чинь. Мал маань ч өсөж байна. Яваандаа хотоос зайдуу амьдардаг юм уу гэж бодож байна. Нэг зовлонтой нь их малтай хүн, хүн болгонд ад үзэгддэг. Батсүмбэрт нэлээн л ад үзэгддэг хүний нэг. Батсүмбэр 10.000 үхэртэй аж ахуйн нэг. Дээрээс нь би нэмэр дээр нэрмээс гэгчээр хэдэн малтайгаа яваад очиход нэг хөндийд бараадахад манай зургаан суурь бууна. Тэгээд тааваараа байдаг малынх нь тав тух алдагдаад, сайхан өвөлжөө бууцыг нь мал иднэ шүү дээ. Ирэх жилээс хотоос 200 км-ийн зайтай гарч, фермертэйгээ буудаг юмуу гэж бодож байгаа.

-Дээр үед аварга саальчин гэж байсан. Танай фермерээс хөдөлмөрийн баатар төрөхгүй гэх газаргүй ч юм уу?

-Батсүмбэрт хэзээнээсээ сайн малчин, хөдөлмөрийн баатар, саальчинтай газар. Хувийн хэвшлийн хувьд “фермерийн холбоо” гэж бий. Хичнээн хувийн хэвшил байсан ч гэсэн хүн хөдөлмөрөөрөө бахархах хэрэгтэй. Шинэ жилээр “чи сайн ажилласан” гээд гарыг нь мялаагаад өнгөрсөн ч гэсэн төр засгаас юм хүртэх чинь сайхан шүү дээ. Заавал том шагналыг нь хүртэж чадахгүй ч гэсэн ХААЯамны нэрэмжит шагналыг авахад л хэдэн малчид минь баярлана шүү дээ. Нэг хүн тэр шагналыг авчих юм бол хажуу хаяаны фермерийн хүмүүс санаа аваад өрсөлдөнө шүүдээ.

-Танайд гэр бүлээрээ ажилладаг хүмүүс бий юу?

-Зургаан жил ажиллаж байгаа хоёр айл бий. Тэдэнд би жилийн өмнө таван тугалтай үнээ бэлэглэсэн. Хоёр хүүхэд нь удам дамжаад малчин болж байгаа. Залуучуудад хэлэхэд ажилгүй байна, амьдрал алга гэж гутарсны хэрэггүй. Монголд хийх ажил зөндөө байна. Газар хагалж, 10 шуудай төмс тариад намар нь хуураагаад авахад тонн болчих ийм сайхан хөрстэй газар шороо байна. Малтай больё гэвэл фермер эрхэлж байгаа залуучуудтай уулзаад ярьж болно шүү дээ.

-Манайхан л мал, махаа ашиглаад байна гэж яриад байгаа болохоос хөрш зэргэлдээ орнуудад фермер бол ёстой жинхэнэ утгаараа хөгжсөн байдаг шүү дээ. Та тэднээс туршлага судалсан уу?

-Японд 2000 үхэртэй фермөрүүд байдаг юм байна лээ. Хөх хот, Солонгост очиж байхдаа фермерийг нь судалж явлаа. Гэхдээ Хөх хотод 14 хонохдоо 300 адуутай фермерийн залуутай уулзаж байсан. Гэхдээ заавал олон үхэртэй байх хэрэггүй. Хамгийн гол нь сааль сүүтэй байх хэрэгтэй. Мал аж ахуйг дагаж явдаг хүмүүс чинь үхрийн дөрвөн хөхнөөс гардаг сүүгээр нь сүүгүй үхэр тэжээснээс нэг сүү сайн гардаг үхэр тэжээх хэрэгтэй. Манай залуус фермер байгуулна гээд баахан барилга барьчихдаг. Гэтэл фермерийг авч явдаг гол санхүү нь үхэр шүү дээ. Фермер гэхээр сүү, мах зараад, малаа өсгөөд, олон бог малтай болдог гэж бодсоны хэрэггүй. Хамгийн гол нь малтай болох гэж байгаа, фөрмертэй болох гэж байгаа залуучууд мал сайн мэддэг хүнээр малаа сайн судлуулж авах хэрэгтэй. Та нарын зарцуулаад байгаа мөнгө чинь тэр дороо ашгаа үзүүлэхгүй. Миний фермер гэхэд энэ жилээс тогтворжиж эхэлж байна. Тэгэхээр толгойн тоо биш үхрийн чанарт фермерийн аж ахуй тогтворждог.

-Ямар нэг эрсдэлд орж үзсэн үү?

-Үзэлгүй яахав. Заримдаа санаа сэтгэл ээр унаад зуу татах, нулимс унагах үе ч гардаг. 2001 оны зуднаар хүнд байдалд орж үзсэн. Битүү цас орчихсон 300 гаруй үхэр минь яадаг билээ гээд л. Мал чинь их ухаантай ш дээ. Хотны гадаа ганц боодол өвс байхгүй битүү цас дарчихсан. Хүнгэрээс гарангуут 300-аад үхрийн нүд хүн хаашаа явна тийшээ дагаад л мөөрдөг. Машинаар өвс зөөнө гэхээр машин очиж чаддаггүй. Хариуцаж байгаа бидэнд тийм хүнд тусахаар, маллаж байгаа хүмүүст бүр ч хүнд байдаг даа..

-Таны гэр бүлийнхэн фермерийн аж ахуйг хэр дэмжигчид вэ?

-Залуу байхад хоёулаа л энэ бүгдийг хийж, хоёулаа машиндаа унтаж, даарч хөрөх үөдээ хоёулаа даарч хөрч явсаар энэ амьдралыг босголоо. Өдий зэрэгтэй болчихоод эргээд харахад сайхан байна. Манай хүн гадаад хэлний дээд сургуулийн англи хэлний орчуулагч мэргэжлзэр төгссөн. Надтай гэрлээд ажлаасаа гарч хоёр хүүхэд өсгөөд энэ амьдралд хамт явж байна. Яахав ээ, хүсэж байсан цолондоо хүрч мөрөөдөж явсан амьдралаа оллоо.

-Гурван хүүхдээс чинь фермер болох “авьяастай нөхөр” байна уу?

-Би том хүүгээ багаасаа аливааг мэдрэг гээд их дагуулж явдаг. Бидн ийг хүүхэд ахуйд ийм орчин байсангүй.

-Энэ хугацаанд шантарсан уу?

-Шантрах үе байлгүй яахав. Заримдаа би яах гэж энэ хэдэн үхрийн араас яваад байгаа юм гэж боддог.

-Мал дагасан хүмүүсийг муухан цаг уурчаас дээр болчихдог гэдэг дээ?

-Мал дагаад ирэхээр хөгшчүүлийн амыг их хардаг юм байна. Гэхдээ энэ жил хөгшчүүл худлаа хэлсэн. /инээв.сур/ “Цагаан цэцэг ургалаа. Энэ жил цас их унах юм байна” гэхээр нь төл мал буюу 130 гаруй тугал зарсан. Гэхдээ сайн дүү хүү минь авсан болохоор харамсаагүй ээ.

-Аав, ээж хоёр тань энэ бизнест оролцдог уу?

-Биднийг энэ фермерийг байгуулахаас өмнө өөд болцгоосон. Харсан бол баярлах байсан байх. Аав маань намайг заан болоход их баярласан даа.

-Ажлаа хийхийн завсар гадаад хэл сурах ч юм уу, өөрийгөө боловсруулдаг уу?

-Надад зав тун бага байдаг. Бурхнаас заяасан аж ахуйн ухаан, амьдралын боловсрол бий. Хар багадаа аав ээжийгээ дагаж мал хариулсан. Би эхээс олуулаа төрсөн. Аав, ээж хоёр маань бүгдийг нь мөр бүтэн, гэдэс цатгалан өсгөсөн. Мөнгөний үнэ цэнийг багаасаа мэднэ. Манай ах, дүү нар Ховдын Чандманьд олон малтай боломжийн сайхан амьдардаг.

-Адуунд хэр мөнгө хаяж байна даа?

-Сайхан адуунд дуртай. “Шим” группын захирал Цандэлэг гэж миний төрсөн ах дүүгээс ялгаагүй хүн бий. Тэр хүнийг 36 саяар адуу худалдаж авахад нь би хажууд нь байж л байдаг нь сайхан санагддаг. Би ямар үнэтэй адууг худалдаж авч чадах биш, ахынхаа сайн улсын адууны төл малаас нь худалдаж авдаг.

-Анд хэр вэ?

-Анд нэг их явдаггүй. Хааяа чононд явна. Би өөрөө буудаж чадахгүй ч сайхан санагддаг. Ер нь их өр нимгэн хүнд ан ав зохихгүй юм шиг байна лээ. Гөрөөс, янзага харахаар муу охины минь нүд харагдаад л харц дальдардаг.

-Охид, хөвгүүдийнхээ ирээдүйг төсөөлөх ч эцэг хүний жаргал гэдэг. Таны хувьд?

-Би охиноо эмч болоосой гэж боддог. Хөвгүүдэд маань бөх болох ирээдүй бий. Хоёулаа мундаг бөх болох байх.

-Гэргийтэйгээ анх яаж танилцсан бэ?

-Бид хоёр анх оюутны байранд танилцсан. Би цагдаа, эхнэр оюутан. Цагдаа нь оюутнаа “панаалдсан” хэрэг л дээ. /инээлдэв.сур/ Нэг гэрт амьдраад 16 жил болсон байна. Хичнээн сайхан хоол, унаа, хүүхдүүд байсан ч гэсэн хань минь байхгүй бол би чинь гэртээ байж чаддаггүй хүн шүү дээ.

-Эрчүүд гэрийн ажилд алдаг оног оролцдог. Таны хувьд...?

-Би хагас, бүтэн сайнд хоол хийх сонирхолтой. Загас, тахиагаар сайхан хоол хийчихнэ шүү.

-Цаг хугацаа гэж юу вэ?

-Залуу насанд алдаж болохгүй хамгийн нандин зүйл бол цагхугацаа. Хүнажилнь бүтэж байгаа цаг хугацааг алдаж болохгүй. Ер нь хүн ганц амьдрах насандаа дуртай юмаа хийгээд явах шиг жаргал байхгүй. Сүү сааль гэдэг чинь сайхан юм шүү дээ. Би цагаан сараар найз нөхдөө урьж сүүгээ тарааж өгөхдөө хичнээн баяргай байдаг гээч. Манай Сүхбат аваргын ээж нь жигтэйхэн баярлаад, хүүхэд шиг хөөрөөд том хадаг барьчихсан ирж явсан. Алтангэрэл гуай их сайхан азай буурал шүү. Сүү гэдэг ариун цагаан зүйл болохоор цаанаа л нэг сайн үр дагавартай байдаг юм.
Ярилцсан Н.Энгүүн

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top