
Өмнөд Солонгосын төрөлтийн түвшин 18 жилийн дээд амжилтад хүрч, 2025 оны 11 сар хүртэл 230,000 гаруй нярай мэндэлжээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеэс 6.2%-иар өссөн үзүүлэлт бөгөөд сүүлийн жилүүдэд үүсээд байсан хүн амын бууралтыг сааруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
2006 оноос хойш тус улсын Засгийн газраас төрөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж, 300 тэрбум ам.доллар зарцуулсан ч олон жил үр дүн багатай байсан. Харин сүүлийн 15 сарын турш төрөлт эрчимтэй өссөн нь эерэг үзүүлэлт хэмээн үзэж байна.
Төрөлт ийнхүү нэмэгдсэн ч нөхөн үржихүйн насны иргэдийн тоо 0.74 хувьтай байгаа нь хүн амын тогтвортой өсөлтөд шаардлагтай 2.1 хувиас хол байгаа нь судлаачдын санааг зовоосон хэвээр байна.
Ийнхүү төрөлтийн түвшин бага байх нь 2040 он хүртэл үргэлжилбэл эдийн засаг уналтад орох магадлалтай. Тиймээс тус улсын Засгийн газраас төрөлтийг дэмжих бүхий л арга хэмжээг үргэжлүүлэн авна гэдгээ илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )