
Өмнөд Солонгост төрсөн өдрөөрөө хүүгээ хөнөөсөн 63 настай эрийн хэрэг багагүй шуугиан тарьсан билээ. Түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болж, шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноожээ.
Прокурорууд түүнд цаазын ял төлөвлөсөн ч шүүхээс ийнхүү бүх насаар нь хорих ял оноосон байна.
Хэргийг сийрүүлбэл энэ оны 7-р сарын 20-нд Инчон хотод 62 насныхаа төрсөн өдрөөрөө хүүгээ гар хийцийн буугаар буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Уг этгээд бэр болон ач, зээ, бэрийнхээ найзыг мөн буудан хөнөөхийг завдсан бөгөөд түүнийг хүн амины хэрэг үйлдсэн, хүн амины хэрэг үйлдэхийг завдсан, галт зэвсгийн хяналтын тухай хуулийг зөрчсөн хэргээр тус тус яллах дүгнэлт үйлджээ.
Прокурорын зүгээс "Энэхүү гэмт хэрэг нь онц ноцтой хэрэг тул цаазаар авах ял оноохыг хүсэж байна" хэмээн даваа гарагт Инчон хотын дүүргийн шүүхэд болсон шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр дурджээ.
Мөрдөн байцаалтын үеэр сэжигтэн өнгөрсөн оны наймдугаар сард буу болон автоматаар гал асаах төхөөрөмж хэрхэн хийх талаар YouTube видео үзсэн байсан нь ил болсон бөгөөд гэмт этгээд хэргээ урьдаас төлөвлөсөн гэх хардлагыг төрүүлжээ.
Мөн хэрэг гарсны маргааш түүний гэрээс олон ширхэг тэсрэх бөмбөг олсон байна. Тэрээр өмнө нь бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдож байжээ.

Сэтгэгдэл ( 0 )