Юн Сог Ёльд холбогдох шүүх хурлыг ШУУД дамжуулахаар болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 11

 

Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёльд холбогдох хэргийн шүүх хурлыг шууд дамжуулахаар болжээ. 

Сөүлийн төвийн дүүргийн шүүх 2-р сарын 19-ний өдрийн 15:00 цагт болох шүүх хурлыг шууд дамжуулах шийдвэр гаргасан бөгөөд техникийн саатал гарч болзошгүйг урьдчилан анхааруулсан байна. 

Юн Сог Ёльд өнгөрөгч нэгдүгээр сард баривчлах ажиллагаанд саад учруулсан хэргээр таван жилийн хорих ял оноосон. Энэ удаад түүнд холбогдох хоёр дахь хэргийн шүүх хурал болно. Түүнд холбогдох найман удаагийн шүүх хурал төлөвлөснөөс ийнхүү хоёр дахь нь шууд дамжуулалтаар олон нийтэд хүрэх аж. 

Үлдсэн зургаан шүүх хурал 2026 оны турш ээлж дараалан явагдах юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top