Юн Сог Ёльд холбогдох хоёр дахь хэргийн шүүх хурал ӨНӨӨДӨР болно

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёльд холбогдох хэргийн шүүх хурал орон нутгийн цагаар өнөөдөр 15:00 цагт Сөүл хотын төв дүүргийн шүүхэд болно. Тус хурлыг олон нийтэд шууд дамжуулахаар болжээ. 

Юн Сог Ёльд өнгөрөгч нэгдүгээр сард баривчлах ажиллагаанд саад учруулсан хэргээр таван жилийн хорих ял оноосон. Энэ удаад түүнд холбогдох хоёр дахь хэргийн шүүх хурал болно. Түүнд холбогдох найман удаагийн шүүх хурал төлөвлөснөөс ийнхүү хоёр дахь нь шууд дамжуулалтаар олон нийтэд хүрэх аж. 

Үлдсэн зургаан шүүх хурал 2026 оны турш ээлж дараалан явагдах юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top